Улс төрчид иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхдөө ашигладаг 10 арга - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Улс төрчид иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөхдөө ашигладаг 10 арга

Улс төрчид амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар ард иргэд төдийлөн сайн мэддэггүй. Ихэнхдээ энэ нь үл мэдэгдэх шугамаар ард иргэдийн ухамсар, сэтгэлзүйд нөлөөлдөг аж. Тэгвэл засгийн газар ямар төрлийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж бидний оюун бодолд нөлөөлж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг тухай сонирхоцгооё.

Гүйцэтгэлийг хойшлуулах арга

Гүйцэтгэлийг хойшлуулах нь ард иргэдэд бүх зүйл сайн тал руугаа өөрчлөгдөх болов уу гэсэн итгэлийг өгдөг байна. Үүнээс гадна хүмүүс “өөрчлөлт явагдах болно” гэсэн мэдээлэлд дасаж, өөрчлөлтийг илүү хялбар хүлээж авна.

Аажмаар ойлгуулах арга

Хэрвээ ямар нэгэн таагүй зүйлийг иргэдэд ойлгуулах хэрэг гарвал үүнийг бага багаар хийсэн нь дээр. Ийнхүү бага багаар мэдээлэл өгөх үед ард иргэд төдийлөн анзаарахгүй байх магадлалтай бөгөөд зарим тохиолдолд илэрхийлж буй сэтгэл хөдлөл нь бага байдаг.

Нийгмийн нялхрал буюу инфантилизм арга

Хэдий чинээ ард иргэдийг төөрөгдөлд оруулж чадаж байна төдий чинээ ухуулагчийн дуу хоолой бодит санагдах болно. Насанд хүрсэн хүнтэй хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцах үед тухайн хүний аливаа зүйлийг үнэлэх чадвар буурдаг байна. Энэ нь ард иргэдэд тааламжгүй мэдээллийг хүргэхэд хамгийн тохиромжтой арга.

Өөрийгөө буруутгах арга

Хүмүүсийн оюун бодол, сэтгэхүйгээр тоглох хамгийн шилдэг аргуудын нэг нь бүх асуудлын буруутан нь өөрөө мэт сэтгэгдлийг төрүүлэх арга. Зарим тохиолдолд хүмүүс өөрийгөө ч үз эн яд даг байна.

Анхаарал сарниулах арга

Энэ бол олонхыг өөрийн үгэнд итгүүлэх, мунхруулах хамгийн шилдэг арга бөгөөд энэ нь олон нийтэд төдийлөн “чухал бус” мэдээллийг хүргэх замаар хэрэгжинэ. Ийнхүү хэрэггүй мэдээлэлд анхаарал хандуулснаар иргэд “чухал” асуудалд анхаарал хандуулахаа больдог аж.

Хүний мөн чанарыг ойлгох арга

Улс төрчид хүний мөн чанар, сайн муу талыг нь олж мэдэх, тархины ажиллах процесс, сэтгэл хөдлөлийг мэддэг байх хэрэгтэй. Хүний мөн чанарыг сайн ойлгосон хүн нь дэлхийд танигдсан алдартнууд, шинжлэх ухааны доктор, мэргэжилтнүүд болдог аж.

Хариу үйлдэл хүлээх арга

Заримдаа төрийн тэргүүнүүд албаар ямар нэгэн асуудал зохиож “иргэдэд” шиддэг. Үүний гол зорилго нь ард иргэдийн сэтгэл хөдлөлийг хянаж, ард иргэд сэтгэл хөдлөлдөө автаж төрийн удирдлагуудыг яаралтай шийдвэр гаргахыг шаардах бөгөөд энэхүү шийдвэр нь нэн түрүүнд удирдлагуудад ашигтай байх болно.

Иргэдийг дор ой туу лах арга

Иргэдийг дор ойт олд оруулах нь нийгмийн нялх ралаас илүү хүнд хэлбэртэйгээр явагддаг бөгөөд тодорхой үйл явдалд хяналт тавьж, зогсоодог байна.

Сэтгэл хөдлөлд анхаарал хандуулах арга

Хүн гэдэг сэтгэл хөдлөл ихтэй амьтан билээ. Тиймээс багагүй тохиолдолд хүн төрөлхтөн оюун бодлоороо бус харин сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж шийдвэр гаргах нь бий. Ийм учраас удирдлагууд хүмүүсийн энэ зан чанарыг хялбархан ашигладаг байна.

Мунхаглалыг дэмжих арга

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мунхаг, хүмүүжилгүй, хачирхалтай нэгэн байх нь орчин үед маш загварлаг зүйл хэмээн бидэнд ойлгуулдаг. Үүнээс гадна цахим сүлжээгээр алдартнуудын санаанд оромгүй хачирхалтай үйлдлүүд, далд ертөнц ид шидийн тухай мэдээллийг гаргана.

Эх сурвалж: Bigpicture

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button