Америкт газар цөмөрч, аварга том нүх үүсжээ. Агуй судлаач нар ороод хартал... - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Америкт газар цөмөрч, аварга том нүх үүсжээ. Агуй судлаач нар ороод хартал…

АНУ-ын Хойд Дакота мужийн Блэк Хок хотод гэнэт газар цөмөрч, аварга том нүх үүссэнээр тухайн хотын хэсэг бүлэг айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Уг хотын иргэд тухайн нүхэн дотор маш том агуй байж болзошгүй хэмээн агуй судлаачдыг нэн даруй дуудан ирүүлсэн аж. Гэтэл агуй судлаач нар үүссэн нүх рүү орж, судалгаа хийтэл, нөхөн сэргээгдээгүй шохойн чулууны уурхай болохыг олж тогтоожээ.

Хоёр хайгуулын баг бүрэлдэхүүн гарч, уурхайн нийт хэмжээг тооцоолохоор хэдэн цагийн турш тасралтгүй ажилласан бөгөөд тэдний тооцоолсноор бол уг уурхай нь 610 метрийн урттай, 45.72 метрийн гүн аж. Эл хуучны шохойн чулууны уурхай нь 12-15 айлын чанх дор оршиж байв.

Гэхдээ хайгуулын баг бүрэлдэхүүн уурхайн бүх нүх сувгийг судалж шинжилж чадаагүй гэнэ. Учир нь уурхайн зарим сувгууд нь нурсан, усанд автсан гээд нэвтрэхэд хэтэрхий аюултай байсан аж. Уурхайн бүрэн хэмжээ тодорхойгүй хэвээр үлдсэн байна.

Одоогийн байдлаар, мужийн захиргаа нүүсэн айл өрхүүдэд нөхөн олговор олгох тал дээр ажиллаж байгаа юм байна. Цөмрөлт болсон Хайдевей Хиллсийн оршин суугчид хамгийн багадаа $75,000,000 ам.долларын нөхөн олговор авах болно хэмээн нэхэмжлэл үүсгэжээ.

Эх сурвалж: Boredpanda

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button