Хятадын дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч бүү худалдаж ав! - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Хятадын дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэзээ ч бүү худалдаж ав!

Хятадад үйлдвэрлэхгүй бараа бүтээгдэхүүн гэж байхгүй. Цахилгаан хэрэгслээс авахуулаад хүнсний бүтээгдэхүүн гээд бүгдийг л хийнэ. Дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг нь ч үнэн. Хэдэн саяар нь худалдахаас гадна худалдаж авна. Хэдхэн зоосны үнэтэй бараа бүтээгдэхүүн нь маш сөрөг нөлөө ихтэй гэдгийг та мэдэх биз. Хүнсний бүтээгдэхүүний хувьд хэрвээ Хятад гарал үүсэлтэй л бол маш болгоомжтой хандсан нь дээр шүү. Дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

Хуванцар будаа

Хуурамчаар хийж болох бас нэгэн хүнсний бүтээгдэхүүн бол цагаан будаа. Төмсний крахмал дээр хуванцар нэмдэг ажээ. Ийм будаа иднэ гэдэг нь гялгар уут идсэнтэй л адил. Ийм будаа идэхгүйн тулд будаагаа сайтар шалгаж авч байгаарай.

Ногоон вандуй

2005 оноос эхлэн хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлсэн. Ногоон өнгийн өнгө орлуулагч, метабисульфат натри болон шар буурцгаар хийдэг аж. Метабисульфат натри нь х о р т х а в дар үүсгэж байгаа тул хэрэглэхийг бүрмөсөн хориглосон. Вандуй ямар чанарынх болохыг хэрхэн шалгах вэ: усанд хийхэд зөөлрөхгүй бөгөөд ус нь цайвар ногоон өнгөтэй болж байвал хуурамч ногоон вандуй гэсэн үг.

Хятад байцаа

Тээвэрлэлт даах чадварыг нь сайжруулахын тулд тариаланчид формальдегидээр бүрдэг ажээ. Үр дүн нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлнө: арьсны харшил, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

Загас

Хятадын экспортын жагсаалтын дээгүүрт бичигдэх хүнсний нэг. Загас үржүүлгийг богино хугацаанд үр дүнтэй явуулахын тулд маш их хэмжээний гормон болон хүчтэй антибиотик ашигладаг. Мөн загас үржүүлж буй усан сангуудын бо хирд лын хэмжээ маш их байдаг байна.

Мөөг

Даршилсан мөөгний нийт хэрэглээний 35 хувийг Хятад улс хангадаг. Энэ мөөгний х о р урш гийг анхлан 2006 оноос эхлэн ярьж эхэлсэн. Бээжин хотын ойр орчим ургуулсан мөөгнөөс х о р дож 16 хүн эмнэлэгт хүргэгдэж байсан түүхтэй.

Хар перц

Хэрэглээ ихтэй амтлагч. Энэхүү амтлагчийн хэмжээг ихэсгэх болон амтыг нь сайжруулахын тулд нэмэлт бодис хийдэг ажээ. Жишээ нь, будсан крахмал, шохой нэмдэг байна.

Саримс

Сармисны дэлхийн хэрэглээний 80 хувийг Хятад улс хангадаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар Хятадад ургасан сармис нь хүнд метал, шавьж устгах х  о  р зэрэг хүний биед хор той бод исоор дүүрэн байдаг ажээ. Гадаад улс орнууд руу ачихаасаа өмнө хлорын уусмалд дүрээд авдаг байна, удаан хадгалах зориулалтаар ийм уусмалд дүрдэг.

Эх сурвалж: Themountaineer

Шошго

Нэг Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button