80 мянган бүсгүйгээс татгалзсан хариу авсан ч бууж өгөлгүй эхнэрээ хайж яваа Хятад эр - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

80 мянган бүсгүйгээс татгалзсан хариу авсан ч бууж өгөлгүй эхнэрээ хайж яваа Хятад эр

Өдгөө 32 настай Ниу Шянфэн гэх Хятад залуу эхнэрийн эрэлд гарсан цаг мөчөөсөө эхлэн Хятдын төдийгүй дэлхий нийтийг анхаарлыг тун ч их татаж, цахим орчинд алдартай болсон. Түүний хувьд 2013 оноос эхлэн “амьдралын ханиа хайж байна” гэсэн бичигтэй самбар барьсаар Бээжингийн гудмаар явж эхэлжээ.

Шянфэний санаачилсан уг арга нь тийм ч сайн үр дүнд хүрээгүй тул, аргаа өөрчлөн болзооны цахим сайтуудад холбогдсон байна. Маш их хичээл зүтгэл гаргасан ч Шянфэн үргэлж л татгалзсан хариу авдаг аж. Хайр дурлалын тал дээр ийнхүү байнга бүтэлгүйтээд байгаагаа шалтгаанаа тэрээр олсон байна.

Түүний дүгнэлт бол бүсгүйчүүд бие хаа сайтай, царайлаг залуучуудад дуртай, гэтэл өөрөө намхан, царай муутай учир тэдний сэтгэлийг татаж чадахгүй байгаа гэнэ. Мөн дараагийн нэгэн асуудал нь мөнгө санхүү. Бүсгүйчүүд цалин орлого өндөр, байр, машинтай чинээлэг залуучуудад дуртай, харин өөрт нь энэ бүхэн байхгүй нь гол шалтгаан гэж тэрээр дүгнэсэн аж.

Тэрээр сүүлийн 8 жил хугацаанд нийт 80 мянган охид бүсгүйчүүдээс татгалзсан хариу авсан бөгөөд тэдгээрийн 60 мянгыг нь цахим сайтуудаас, харин 20 мянгыг нь гудманд тааралдсан эмэгтэйчүүдээс сонсжээ. Гэхдээ тэрээр огтхон ч бууж өгөөгүй. Одоо болтол заяаны ханийхаа эрэлд явсаар л байна.

Эх сурвалж: Sde.co

Шошго

Нэг Сэтгэгдэл

  1. хятадууд цөөрөөсэй салж жижиг улс болж бутараасай. олон улс орныг доош хийж бууруулж уусгасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button