Зарим хүмүүсийн чихэн дээр байдаг бяцхан нүхний учрыг эрдэмтэд олж тогтоожээ - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Зарим хүмүүсийн чихэн дээр байдаг бяцхан нүхний учрыг эрдэмтэд олж тогтоожээ

Зарим үед хүүхэд төрөхдөө өвөрмөц шинж тэмдэг, онцлогтой төрдөг. Тэдгээр нь генетикийн болон төрөлхийн шалтгаанаас улбаатай байдаг. Та урьд өмнө нь чихэн дээрээ жижигхэн нүхтэй хүнийг анзаарч байсан уу? Эрдэмтэд уг зүйлийн учир шалтгааныг тайлбарлажээ.

Үүнийг “Преаурикуляр цоорхой” хэмээн нэрлэдэг бөгөөд хамгийн анхны хэвийн бус энэ тохиолдолд 1864 онд бүртгэгджээ. Уг тохиолдлыг эрдэмтэн Ван Хейсингерийн олж илрүүлсэн аж. Энэ бяцхан нүх нь ихэвчлэн чихний урд хэсэгт байдаг бөгөөд зарим тохиолдолд нүүрний хэсэг ба чихний мөгөөрс хоёрын хооронд байрладаг. Мөн энэ нь чихний нэг эсвэл хоёр талд үүсэж болдог аж.

Преаурикуляр цоорхой нь удамшлаар дамжин илрэх боломжтой бөгөөд зарим тохиолдолд тодорхойгүй шалтгаанаас ч болж үүсдэг. Үүний тархалт нь харилцан адилгүй байна. Уг чихэн дээрх нүх нь Зүүн Азийн хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолддог аж.

Ингээд бүгдээрээ уг нүхний учир шалтгааныг олж мэдэцгээе. Хувьслын биологич Нил Шубин “эдгээр нүхнүүд нь загасны заламгайн үлдэгдэл байж болох юм” хэмээх дүгнэлтэнд хүрчээ. Бусад эрдэмтэд, судлаач нар ч түүний дэвшүүлсэн онолтой санал нийлж байгаа аж. Хэрэв тийм бол, гайхалтай биш гэж үү?

Эх сурвалж: Boredpanda

 

Шошго

Нэг Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button