Газарт олддог байсан нууцлаг төмөр "Ш" үсэг яг ямар учиртай болохыг та мэдэх үү? - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Газарт олддог байсан нууцлаг төмөр “Ш” үсэг яг ямар учиртай болохыг та мэдэх үү?

Та амьдралдаа ганц удаа ч болов “Ш” үсэгний дүрс бүхий төмөр зүйл хаа нэгтээ харж байсан байх (орчин үеийн хүүхдүүд огт мэдэхгүй). Ялангуяа хөдөө орон нутагт илүү их тааралддаг байсан. Харин тэрхүү зүйлийг юунд хэрэглэдэг, ямар учиртай болохыг та мэдэх үү?

Уг төмрийн хэсэг ямар учиртайг ойлгохын тулд дээр үеийн хар цагаан зурагтуудыг санах хэрэгтэй болно. Хуучны том зурагтын голлох эд ангиудын нэг нь цахилгаан трансформатор байсан юм. Энэ нь зэсэн ороомог бүхий ялтасуудаас бүрддэг байв. Удалгүй өндөр технологийн зурагтууд зах зээлд нэвтэрсэнтэй холбоотойгоор хуучны зурагтууд хэрэглээнээс шахагдаж эхэлсэн билээ.

Иргэд хэрэггүй болсон зурагтаа хаях, хуучин барааны газруудад зарах, эсвэл задлаад доторх эд ангиудыг нь худалдах болжээ. Үнэндээ хэнд ч хэрэггүй болсон хуучны зурагтаас цахилгаан трансформатор л хамгийн хэрэгцээтэй эд анги байв.

Телевизийг задалж эд ангиудыг гаргаад, цахилгаан трансформаторыг авна. Хамгийн гол нь трансформатор доторх зэс ороомгийг авах явдал юм. Учир нь зэсийг үнэт металлын төвд багагүй үнээр тушаах боломжтой. Мэдээж иймхэн зэсээр хэдийхэн мөнгө олов гэж бодож болох ч 25-50 хуучин зурагтын трансформатороос бол чамлахааргүй мөнгө олж чадна.

Харин ороомгийн гадна талд “Ш” үсэгний хэлбэр бүхий эдгээр төмрүүд тогтоох зориулалттайгаар байдаг байсан учир эцэстээ газраар нэг хөглөрөх болсон байна.

Эх сурвалж: Bigpicture

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button