Хэрэв хосууд харилцааны эдгээр хүнд 6 шатыг туулсан бол насан туршдаа хамт байх өндөр магадлалтай - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Хэрэв хосууд харилцааны эдгээр хүнд 6 шатыг туулсан бол насан туршдаа хамт байх өндөр магадлалтай

Шүүмжлэл

Хүн болгон шүүмжлэл хүлээж авах сэтгэл зүйгүй байдаг бөгөөд хүн түүнийг шууд тусгаж авсан үед нилээд том хэмжээний хэрүүл маргаан үүсгэх шалтгаан болдог ялангуяа хосуудын дунд энэ зүйл ажиглагдана. Доктор Жон Готтман өөрийн номондоо бичихдээ та ханьдаа шууд доромжлол болохуйц үгнүүд буюу “Чи мууь Чи байнга… зэрэг үгнүүдийг хэлэх нь тийм ч сайн үр дүнд аваачдаггүйг дурджээ. Ихэнхдээ хосууд өөрийгөө л өмөөрөх хандлага ажиглагддаг бөгөөд ийм үед хамгийн зөв нь дайрсан үгээр биш харин тэдэнд ойлгуулах замаар зөвшилцөл хийх нь чухал ажээ.

Дундаа хана босгох

Ихэнх маань хосуудын дундах хана босгох, биеэ өмөөрч хамгаалах

Ихэнхид маань хайртай хүмүүс чинь чиний эсрэг хана барьж,ярилцах ч үгүй асуудлаа шийдвэрлэхийг хүсэхгүй байхыг харсан маш олон тохиолдол байдаг. Энэ яг л таныг тоо ч харахгүй байгаа мэт эвгүй мэдрэмжийг төрүүлдэг.

Доктор Жон Готтманий ажигласанаар эрчүүдийн 80% нь ийм байдаг ажээ. Яг энэ л үед өөрийгөө зөвтгөх биш түүний тулгараад байгаа асуудлыг хамт хэлэлцэх нь чухал гэдгийг санаарай.

Өөр хүмүүст татагдах

Энэ тийм ч хөнгөн сэдэв биш бөгөөд эмэгтэйчүүдийн 70% нь харилцааныхаа явцад өөр нэгэн краштай болсноо хүлээн зөвшөөрдөг байна. Ийм төрлийн краш нь мэдээж түр зуурын шохоорхол төдий байдгийг та санах хэрэгтэй.

Зэвүүцэл

Зэвүүцэл ихэвчлэн хэт ариун, өндөр моралны шалгуураас үүддэг. Таныг егөөдсөн, зэвүү хүргэсэн хошигнол зэрэгт зэвүүцэл багтах бөгөөд энэ нь харилцаанд хамгийн том дайсан болдог. Үүнийг эсэргүүцэх хамгийн сайн эм нь тухайн хүндээ талархаж сурах байдаг. Хэдий чинээ эерэг мэдрэмж авна тэр хэрээр зэвүүцэл багасна.

Тэсрэлт

Хүүхдүүд, санхүүгийн хямрал, хортой гэр бүлийн гишүүд, энэ бүгдээрээ л таныг галзууруулж, эцэстээ тэсрэлт болоход хүргэдэг. Та юу ч хийхийг хүсэхгүй зүгээр л бүхнийг орхиод өгмөөр санагдана. Зүгээр дээ бүхий л харилцаанд ийм зүйл тохиолддог.

Гол нь бидний амьдралд тохиолддог хүн шалгуур бүхэн тур зуурынх гэдгийг санаарай. Хэрэв та хоёр хэцүү үеэ хамт давж чадвал цаашдаа харилцаа холбоо тань улам л бэхжинэ гэсэн үг.

Хүлээн зөвшөөрөх ба уучлах

Энэ үе шат та хоёр цаашдаа ямар ч асуудлыг хялбар давж гарч, юу ч болсон юмсыг тайван замаар хамтдаа шийдвэрлэх боломжтой гэдгийг илтгэсэн үе билээ. Та хоёрт өөр юу ч хэрэггүй бөгөөд зөвхөн бие биенээ гэх сэтгэлийн хүчээр нэгнээ хүлээн зөвшөөрч, байгаагаар хайрлах үүд нээгдэж буй гэсэн үг.

Төгсгөлд нь хамтдаа

Энэ  бүх үе шат, хичээл зүтгэл, өвдөлт тэмцлийн дараа эцэст нь та эрдэнэсээ олох болно. Та хоёр цаашид зовж тэмцэх хэрэггүй, асуудлаас зугтаах шаардлагагүй , та хэдийнээ хостойгоо хамт зөвшилцөлд хүрсэн.

Та хоёр одоо хамт түүхээ хуваалцах болно. Та одоо л нэг юм гэрлэлт гэдэг хичнээн амаргүй ажил болохыг ойлголоо. Гэвч бие биенээрээ бахархах сэтгэлтэй үлдсэн. Амьдрал талархал ихээхэн чухал зүйл тул тухайн хүнээ ямагт хүндлэл, хайр хослосон сэтгэлээр халамжилж ойлгож байгаарай.

Шошго

Бүри-Бөх

Бид өдөр болгон шинэ мэдээ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button