Миллениал үеийнхэнд нөлөөлж буй 10 эрүүл мэндийн асуудал - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Миллениал үеийнхэнд нөлөөлж буй 10 эрүүл мэндийн асуудал

 “Blue Cross Blue Shield Association (BCBSA)” гаргасан судалгааны дагуу миллениалууд нас ахих тусам улам эрүүл биш байх магадлалтайг дэвшүүлжээ.

2017 онд 34-36 настай байсан Миллениалууд 2014 онд 34-36 настай байсан Gen X-үүдээс 11%-н доогуур эрүүл бус байгааг харуулжээ.

Миллениалууд 10 эрүүл мэндийн асуудлаас 8-д нь 2 орноор өссөн тооны үзүүлэлттэй байна.

Хүн амын нийт өсөлттэй харьцуулахад ихэнх миллениалууд бие махбодын өвчлөл гэхээс илүү сэтгэл санааны тогтворгүй байдалд өртсөн бөгөөд депресс, оюун санааны тэнцвэргүй байдлын тоо нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

Энэхүү судалгаанд миллениалуудын өртсөн 10 эрүүл мэндийг шалтгааныг ихээс нь бага руу жагсаажээ:

Хүнд хэлбэрийн депресс

Эмийн буруу хэрэглээ

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ

Цусны өндөр даралт

Сэтгэл санааны тогтворгүй байдал

Сэтгэцийн гажуудсан эрүүл мэнд

Кроны өвчин ба ходоодны өвчлөл

Өндөр хлостерол

Тобакконы гажуу хэрэглээ

Чихрийн шинжин

Сэтгэцийн эрүүл мэнд миллениалуудыг хамгийн ихээр зовоож байна

Хүн амын нийт өсөлттэй харьцуулахад ихэнх миллениалууд бие махбодын өвчлөл гэхээс илүү сэтгэл санааны тогтворгүй байдалд өртсөн бөгөөд депресс, оюун санааны тэнцвэргүй байдлын тоо нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна.

“Хэдий бид бүхий л үеүүдэд ийм төрлийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай таардаг ч гэсэн Gen X болон Бүүмерүүд хамгийн их тэсвэр хатуужилтай байсан нь ажиглагдаж байна.” Хэмээн Доктор Нелсон хэлэв.

Хүнд хэлбэрийн депресс, эмийн буруу хэрэглээ, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ зэрэг нь Миллениалуудын хувьд хамгийн түрүүнд тулгарч буй 3 эрүүл мэндийн ноцтой асуудал болоод байна.

Аделпи их сургуулийн профессор эдгээр асуудлуудад нөлөөлж буй хэд хэдэн чухал хүчин нөлөөг танилцуулав. Үүнд:

1.Технологийн дэвшил

Технологийн хөгжлөөс болоод ихэнх миллениалууд хүнтэй хэрхэн нүдээрээ харилцаж, ярилцах талаар ямар ч анхан шатны мэдэгдэхүүнгүй өсч байна. Ингэснээр тэд бусдын нүүрэн дээрх сэтгэл хөдлөл болон өөрсдөдөө орших дотоод сэтгэлийн мэдрэмжүүдийг ойлгож унших чадваргүй болжээ.

“Ийм төрлийн сэтгэл хөдлөл таних чадваргүй байхыг шинжлэх ухаанд “alexithymia” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь миллениалуудыг хүмүүсийн бодол, сэтгэлийг ойлгох боломжийг хомсолж байна” хэмээн Серани эмч хэлэв.

2.Хэт их мэдээлэл, медиа

Серанигийн хэлснээр 24 цагийн тасралтгүй урсгалтай мэдээний төлөв нь миллениал хүүхдүүдэд аймшигтай мэдээллүүдийг амархан олох бүрэн болгомжтой болгосныг дурдлаа.

“Терроризм, байгалийн гамшигт үзэгдэл, элдэв хүнд асуудлууд зэрэг урьд өмнөх үеүдэд тэр бүр амархан олддоггүй байсан мэдээнүүдийг тэд хаанаас ч ганцхан товч дараад л олж авахаар болжээ.” “Иймэрхүү төрлийн гутранги үзэл, итгэл найдварыг үгүй хийсэн мэдээнүүдийг нүдээрээ үзэж өссөн хүүхдүүд бидний нэрлээд буй одоогийн насанд хүрсэн миллениалууд болж өсчээ.”

3.Сэтгэл санаагаа үгүйсгэх гэж оролдох

Серанигийн хэлснээр аливаа зүйлд хэрхэн хожигдож, ялж сурах гэдэг ойлголт одоогийн миллениалуудад зогсох эсвэл бүр мөсөн устгах гэсэн ойлголтоор солигдсоныг дурдав.

4. 2 орлоготой гэр бүл

Эцэг эхчүүдийн аль аль нь ажиллах шаардлага гарахын хэрээр миллениалууд урьд өмнөх үеүүдийн хэзээ ч мэдэрч байгаагүй туршлагыг туулж яваа хэмээн Серани онцлов.

“Урьдны цаг шиг амар хялбар байдал миллениалуудад байхгүй болсон нь эцэг эхчүүдэд ажлын шаардлагаар гэнэтийн ажил гарах, амралтын өдөр бүтэн цагаар суух зэргээс үүдэн хүүхдүүд нь ганцаараа байх цаг улам ихсэж, эцэстэж зожиг болсон нь ажиглагдана.”

5.Тодорхой бус ажлын хуваарь

Хэдийгээр насанд хүрсэн миллениалууд хатуу заасан ажиллах цагийн хуваарьгүй ажлаа алсын зайнаас ч хийх боломжтой нь энэ нь эргээгээд тэдэнд амралтын өдөр болон тэмдэглэлт баярын өдрөөр амрах завгүй болгоход хүргэж байна.

“Иймийн учир тэдэнд бодол санаагаа цэгцэлж амрах хэсэгхэн хугацааны цаг ч бага болсон байна. Энэ бүх хүнд нөхцөл байдал нь тэдэнд бие махбодын болон сэтгэл санааны эрсдэлт хүчин зүйл болдог.” хэмээн Серани эмч хэлэв.

Миллениалууд хэрхэн өөрсдийгөө аварч чадах вэ?

Нелсон профессорын хэлсэнчлэн миллеаниалууд тухайн эрүүл мэндийн асуудлыг даамжирч, хэзээ ч засрашгүй болохоос нь өмнөх тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болно гэв.

Гэсэн хэдий ч BCBSA-с гаргасан судалгаагаар миллениалуудын гуравны нэг нь ийм төрлийн урдьчилан сэргийлэх тусламж авах хандлагагүй бүр энэ талаар мэдэгдэхүүн ч хомс байдгийг нотолжээ. Мөн миллениалууд зөвхөн өвчин даамжирсан эсвэл ямар нэгэн зүйл мэдэгдэхүйц хэмжээнд болохгүй болсон тохиолдолд эмчид ханддаг гэдгийг дурджээ.

“Миллениалууд урдьчилан сэргийлэх анхан шатны тусламж авахгүй байгаа нь зөвхөн түр зуурын эрүүл мэндээ хохироож байгаа бус урт хугацааны эрүүл мэндээ ч давхар эрсдэлд оруулж байна.” гэж Нелсон хэллээ. “Би бүхий л миллениалуудыг хараахан урьдчилан сэргийлэх анхан шатны тусламж аваагүй байгаа бол яг одоо тохирсон хүн дээрээ уулзалт товолж ярилцаасай гэж хүсч байна. Магадгүй таны биед тохирсон эмчилгээ боломжийн үнээр таныг хүлээж ч болох шүү дээ.”

Серани ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.Үнэхээр л миллениалууд эмчилгээ авахыг хүсдэг ч сэтгэл зүйчид хандах түүнийг хөлслөх хэмжээний мөнгө байхгүй нь бас нэгэн том асуудал болоод байна.

Гэхдээ хамгийн түрүүнд миллениалууд өөрөө өөрийгөө асарч хайрлаж сурах хэрэгтэй хэмээн тэрээр цухан дурдав.

“Өөрөө өөрийгөө хайрлана гэдэг нь гэнэтхэн л үүсчихдэг зүйл бус урт хугацааны туршид дадал зуршил болгож биеллээ олдог. Миллениалууд болон бусад хүмүүс бясалгал, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, бүтэн нойрны тэнцвэрээ хадгалан урт хугацаанд чармайлттай явж чадвал энэ зорилгодоо хүрч чадна.” гэх зөвлөгөөг өглөө.

Шошго

Бүри-Бөх

Бид өдөр болгон шинэ мэдээ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Нэг Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button