Фэйсбүүк дээр хүн бүрийн хийдэг ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй 19 үйлдэл - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Фэйсбүүк дээр хүн бүрийн хийдэг ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй 19 үйлдэл

Хэн нэгэнтэй ганцхан удаа уулзчихаад сэтгэл хөдлөлдөө автан шууд найзын хүсэлт явуулдаг.

Үүнээс долоон дор нь гэвэл, уулзаж ч үзээгүй мөртлөө таны найзуудын чинь найз учраас найзаар нэмдэг.

Яаж өөрчлөгдсөнийг нь харах гэж зургийг нь гүйлгэн хардаг.

Өмнөхөөсөө дажгүй болсныг нь хараад мөн л хамаг зургийг нь орхилгүй үздэг.

Сайн хүнийхээ LIKE дарсан пэйж хуудсуудыг өөрөө сонирхохгүй байсан ч хамаагүй дагадаг.

Хэн нэгний профайлыг ухаж, бүүр 6 жилийн өмнөх постон дээр нь LIKE дардаг.

Өмнө нь хачин тэнэг пост оруулж уу үгүй юу гэж тандан, профайлыг нь эхнээс нь дуустал ухдаг.

Найзаараа дамжуулан нэг хүнтэй уулзаж танилцсаныхаа дараа фэйсбүүкийг нь дундын найзууд дундаасаа хайдаг.

Найз биш хүнд мэдээлэл нь харагддаггүй PRIVATE PROFILE байлаа ч профайл зургийг нь өөр хүний фэйсбүүк дээр таг-лагдсан зурагтай харьцуулж нэг хүн мөн эсэхийг нягталдаг.

Найзынхаа бичсэн учир битүүлэг постыг хараад хэний тухай яриад байгааг нь ойлгох гэж оролддог.

Хэн нэгэн дургүйг чинь хүргэсэн үед хаа хамаагүй баахан постон дээр нь LIKE дардаг.

Хэн гэдгийг нь огт мэдэхгүй ч гэлээ найзуудтай чинь MUTUAL FRIENDS учраас огт танихгүй хүнээ найзаар нэмдэг.

Бодит амьдрал нь яг ямар вэ гэдгийг мэдэхгүй мөртлөө фэйсбүүк дэх байдлаар нь дүгнэж, атаархдаг.

Фэйсбүүкээсээ гаралгүй орхисон үедээ хэн нэгэн таны хайлтын цонхыг шалгаж, хэнийг хайж вэ гэдгийг харчих вий гэхээс түгшдэг.

“Таныг хэн мөшгөөд байгааг хараарай” гэх зэрэг апп гарч ирэх үед зүрхээ амаараа гартал айсан.

Снапчат болон инстаграмдаа замбараагүй олон зураг оруулдаг мөртлөө фэйсбүүкдээ оруулах зургандаа өндөр шалгуур тавьдаг.

Фэйсбүүкт хэт их цаг зарцуулж, автаад байгаагаа мэдэрч, аккаунтаа идэвхгүй болгодог. ч..

Гэвч хоёр өдрийн дараа ахиад л идэвхжүүлчихдэг.

Мэдээж өөрийнхөө зураг, пост, статусыг байнга харж, би ч догь амьтан юм аа гэж бодож суудаг.

Шошго

Бүри-Бөх

Бид өдөр болгон шинэ мэдээ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button