Зочид буудлаас үнэгүй авч болох 15 эд зүйл - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Зочид буудлаас үнэгүй авч болох 15 эд зүйл

Зочид буудалд байдаг жижигхэн хайрцагтай шампунь, тос, саван гэх мэт зүйлсийг харж л байсан биз дээ? Түүнтэй адил зочид буудлаас үнэгүй авч болох өөр олон зүйл байдгийг та мэдэх үү? Ингээд өөр ямар зүйлс байдгийг хамтдаа мэдэж авцгаая.

1. Саван, шампунь, ангижруулагч

Жижиг шампунь, ангижруулагч, шүршүүрийн шингэн саван, гарын саван зэрэг нь хамгийн түгээмэл зүйлс билээ. Эдгээр зүйлсийг биедээ авч явлаа гээд буруутах юм байхгүй. Мөн тэд маш жижиг хэмжээтэй байдаг учраас нислэгийн үед гар тээшинд авч явах боломжтой байдаг. Үүн дээр нэмээд таны мэдэхгүй бас нэг үнэгүй зүйл байдаг нь хөлс дарагч юм.

2. Чийгшүүлэгч, тоснууд

Таны байрлаж байгаа буудалд жижиг савтай биеийн тос болон гарын тос үнэгүй өгсөн бол гар цүнхэндээ авч яваад арьсаа хуурайшсан үедээ түрхэж болно.

3. Шүдний оо, шүдний сойз, ам зайлагч

Хэдийгээр та өөрийн ариун цэврийн зүйлсээ бэлдсэн байсан ч зочид буудлын үнэгүй сойзыг хэрэглэлээ гээд буруудах зүйл үгүй. Тэдгээр хэрэгслүүд нь аяллын хэмжээтэй савлагдсан байдаг тул авч явахад авсаархан. Тиймээс цүнхэндээ хийчихсэн байхад амны ариун цэврээ сахих шаардлага гарахад яах вэ гэж айх хэрэггүй болно.

4. Сахлын хөөс болон татуурга

Хэрэв та өөрийн хэрэглэдэг сахлын машинаа цэнэглэхээ мартсан бол зочид буудалд үнэгүй байдаг татуурга хэрэглэхийг санал болгож байна. Мөн тэдгээр татуургатай цуг сахлын хөөс хамтад нь авах боломжтой байдаг.

5. Оёдлын жижиг сет

Зочид буудлуудад байдаг оёдлын жижигхэн сет олон ч аялагчдын хувьд аврал нь болсон гэхэд хилсдэхгүй. Тиймэрхүү хэрэгслүүд гарт багтах хэмжээтэй байдаг учраас ачаандаа хийгээд явахад зай эзлэхгүй. Хэрэв та оёдлын жижиг хайрцгийг авч болох эсэхдээ эргэлзэж байгаа бол буудлын ажилчдаас асуугаад үзээрэй. Тэд татгалзана гэж бараг л байхгүй.

6. Гутал өнгөлгөөний сет

Энэ бол аялагчдын буудлынхаа өрөөнөөс олсон маш хэрэгцээтэй зүйлсийн нэг. Хэрэв өрөөнд тань байхгүй бол буудлын хүлээн авагчаас асуугаад авч болно. Ихэнх буудлуудад гутал өнгөлөгч, гутлын тос болон алчуураас бүрдсэн гутал өнгөлгөөний сет бий.

7. Өсгийвч

Зарим буудлын үнэлгээнд үнэгүй гутлын өсгийвч багтсан байх нь бий. Хямд үнэтэй нэг удаагийн өсгийвч зочин бүрд үнэгүй тараагдах боломжтой. Түүнчлэн зарим буудалд өсгийвчөө хугалсан тохиолдолд дахин шинээр сольж өгөх үйлчилгээ ч багтсан байдаг. Өрөөнд чинь байхгүй бол хүлээн авагч руу залгаад асуугаад үзээрэй.

8. Үсний сам

Зарим буудлууд өөрсдийн гэсэн нэг удаагийн үсний самыг өрөөндөө байршуулсан байдаг бөгөөд та өөрийнхөө самыг орхисон байсан ч үйлчилгээний шаардлагын дагуу бүгдийг нь хаяж орхино.

9. Үзэг, харандаа, бичиг хэргийн зүйлс

Буудлын балыг авч явлаа гээд ажилчид нь уурлахгүй. Учир нь үзэг дээр буудлын лого байдаг учраас харин ч үнэгүй сурталчилгаа болох болно.

10. Кофе, цай, элсэн чихэр

Үнэгүй кофе, цай бараг л бүх буудалд байгаа. Тиймээс хэдэн ширхгийг аваад харихад зүгээр.

11. Аяга

Ихэнх үед зочид буудлын цайны хэрэгслийг авч явах хориотой байдаг. Хэрэв аяга нь таалагдаад авч явмаар санагдвал өрөө үйлчилгээний ажилтнаас асуугаад үзэх хэрэгтэй. Ажилтан нь зөвшөөрсөн тохиолдолд таныг ямар нэг зүйл зөвшөөрөлгүй авч явлаа гэж хэн ч хэлэхгүй.

12. Савтай ус

Мини барны нэг хэсэг биш л бол савтай усыг үнэгүй ууж болно. Үйлчилгээний ажилтнаас асууж байж хэрэглээрэй.

13. Банны халаад

Хямдхан буудлуудад бол банны халаадыг нь авч явах хориотой. Хэрэв аваад явчихвал танд өндөр торгууль ногдуулах болно. Харин зарим үнэтэй, дээд зэрэглэлийн буудлуудын хоногийн үнэлгээнд халаадыг нь ч мөн багтаасан байх нь бий. Үнэгүй эсэхийг нь мэдэхэд маш амархан. Халаадан дээр буудлын лого байршсан байвал энэ нь зөвхөн танд зориулагдсан халаад гэж ойлгож болно.

14. Шаахай

Ихэнх зочид буудлуудад нэг удаагийн гэрийн шаахай үнэгүй байдаг. Өмссөн шаахайгаа орхиод явлаа гэж бодоход гарсны тань дараа хаях нь тодорхой. Тиймээс гэр лүүгээ аваад явлаа гэж хэн ч таныг буруутгахгүй. Гэхдээ энэ зөвхөн нэг удаагийн шаахайд хамааралтай. Үнэтэй зочид буудлуудын үнэтэй шаахайг дахин ариутгаж хэрэглэдэг учраас авч гарах хориотой.

15. Шүхэр

Та зарим зочид буудлаас үнэгүй шүхэртэй гарах боломжтой. Үнэгүй байх тохиолдол ховор байдаг ч угтагч ажилтнаас асуугаад шаардлагатай тохиолдолд нэгийг аваад явах боломжтой. Дээрх зүйлсийн адил зарим буудал шүхэр дээрээ ч логогоо байршуулсан байдаг учир таныг авч гарлаа гээд үнэгүй сурталчилгаа боллоо л гэж бодох болно.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button