Холливудын хамгийн намхан 5 эрэгтэй жүжигчин - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Холливудын хамгийн намхан 5 эрэгтэй жүжигчин

Тэд бол том мөрөөдөгч, тэдэнд зогсох хязгаар гэж үгүй бөгөөд бууж өгөлгүйгээр Холливудын од болон гялалзаж яваа авьяаслаг эрхмүүд юм. Тэд кинонд тоглож, нийгэмд тустай төсөл хэрэгжүүлэхэд биеийн өндөр бус, хүсэл тэмүүлэл чухал гэдгийг бидэнд харуулсан билээ.

1. Дэнни ДеВито, 4’10″ (147 см)

Тэрээр генетикийн маш ховор шалтгааны улмаас намхан болсон ч мөрөөдлийнхөө араас зүтгэсээр байсан юм. Дэнни ДеВито 60-аад онд Нью-Йорк дахь жүжигчний сургуульд суралцаж эхэлсэн бөгөөд Майкл Дугластай өнөөг хүртэл үргэлжилж байгаа гайхалтай харилцааныхаа эхлэлийг тавьж байжээ. Ингээд тэрээр 70-аад оноос хойш хэдэн арван кино, цувралд оролцсон бөгөөд 2011 он гэхэд Холливудын алдрын танхимд од эзэмшиж өөрийн нэр хүндийг дархалсан билээ.

Тэрээр дан ганц жүжигчний карьераа хөгжүүлээд зогсохгүй телевизийн продюсер болсон нь түүний амжилтыг улам бүр тод гэрэлтүүлэх болсон юм. Денни Девито хамгийн сүүлд 2019 онд “Dumbo” кинонд дүр бүтээсэн бөгөөд “Taxi” цувралын үеэр танилцсан Риэ Перлмантай гэр бүл зохиосон байна.

2. Питер Динклэйдж, 4’5 ″ (135 см)

Тэрээр дварпизмын нийтлэг хэлбэр болох ахондроплазийн хам шинжтэй буюу одой хүн юм. Түүний жүжиглэх хүсэл бүр цусанд нь байсан хэмээн тэрээр ярьдаг бөгөөд хүүхэд байхаасаа л дүүтэйгээ нийлж гэрийнхэндээ болон хөршүүддээ зориулж хөгжим тоглож өгдөг байжээ. Эхэндээ түүнд ямар нэгэн бүтээлд дүр авах нь туйлын амаргүй байсан бөгөөд биеийнхээ хэмжээнээс болж “эльф эсвэл лепреаун” зэрэг дүрүүд л оногддог байв.

Ингээд тэрээр тууштай байсныхаа хүчээр алдарт “Game of Thrones” киноны гол дүрүүдийн нэг болж чадсан юм. Динклэйж 2012 онд тус дүрээрээ “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртсэн бөгөөд театрын захирал Эрика Шмидттэй аз жаргалтайгаар гэрлэж 2 хүүхдийн аав болсон байна.

3. Тони Кокс, 3’6 ″ (106.68 см)

Тэрээр 18 насандаа жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдөн гэр бүл, хамаатан саднаа ятгасаар Лос Анжелес руу нүүжээ. Ингээд удалгүй тэр Меррик Студийн жүжигчний сургуульд сурч эхэлсэн бөгөөд зар сурталчилгаа, кино, телевизийн бүтээлүүдэд дүр бүтээж эхэлсэн юм.

Гэвч Кокс үргэлж туслах дүр авдаг байсан бөгөөд “Me Myself & Irene” кинонд Жим Керри, Рене Зелвегер зэрэг дэлхийн ододтой хамтран тоглож сэтгэлд хоногшсон нэгэн гайхалтай дүрийг бүтээснээр түүний жүжигчний карьер тасралтгүй өссөн юм.

Удалгүй Кокс “Bad Santa” кинонд гол дүрүүдийнх нь нэг болон жүжиглэснээр дварпизмтай буюу одой жүжигчин гол дүрд тоглосон ховорхон тохиолдлуудын нэг болжээ. Тэрээр эхнэр Отелиятай ахлах сургуульд байхдаа танилцаж байсан бөгөөд 23 настай байхдаа буюу 1981 онд хуримаа хийж одоог хүртэл хамт амьдарч байгаа билээ.

4. Уорик Эшли Дэвис, 3’6 ″ (107 см)

Дэвисийг 11 настай байхад нь эмээ нь радиогийн нэвтрүүлгээр 1,2м өндөртэй хүмүүсийг “Return of the Jedi” кинонд дүр бүтээхийг урьж байна гэсэн сурталчилгааг анх олж сонссон байна. Оддын дайн киноны үнэнч шүтэн бишрэгчийн хувьд түүнд энэ санал алдаж болохгүй алтан боломж шиг санагдаж байлаа. Удалгүй тэрээр алдарт “Harry Potter” кинонд профессор Филиус Флитвикийн дүрд тоглосон нь жүжигчний хувьд бүтээсэн гайхалтай дүр байсан билээ. Тэр одоо телевизийн хөтлөгч хийж байна.

Дэвис жүжигчний карьераасаа гадна 1995 онд 1.52 м өндөртэй жүжигчдийг төлөөлж хадам аав Питер Берроустайгаа хамтран одой жүжигчдэд зориулсан “Willow Management” агентлагийг үүсгэн байгуулсан байдаг. Мөн тэрээр одой хүмүүс болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлдэг “Little People UK” компанийн хамтран үүсгэн байгуулагч юм. Тэрээр 1991 онд Саманта Берроузтай гэрлэсэн бөгөөд 3 хөөрхөн хүүхэдтэй.

5. Верне Тройер, 2’8 ″ (81 см)

Түүний хамгийн том дүр болох “Mini-Me” нь түүнийг кино урлагт тэргүүлэх байр суурьтай болгож чадсан билээ. Остин Пауэрсийн киноны зохиолч Майерсын хувьд Троерын үзүүлбэрт ихэд сэтгэгдэл төрсөн тул “Mini-Me”-ийн дэлгэцийн цагийг нэмж, дүрийг үхүүлэхгүй байхаар тооцоолж зохиолоо бүрэн шинэчилсэн гэдэг.

Тэрбээр 2007 оноос эхлэн Бриттни Пауэллтэй амьдралаа хуваалцаж эхэлсэн ч 2018 онд эмгэнэлтэйгээр нас барсан юм. Хэдийгээр түүний жижигхэн биеэс шалтгаалж эцэг эх нь түүнийг хаалга онгойлгож ч чадахгүй гэж санаа зовдог байсан бол гайхалтай нь Тройер өөр хэний ч төсөөлөөгүй олон арван хаалгыг нээж урлагийн түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button