Гал тогоонд байгаа хүнсний зүйлсээрээ хийж болох гоо сайхны 10 бүтээгдэхүүн - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Гал тогоонд байгаа хүнсний зүйлсээрээ хийж болох гоо сайхны 10 бүтээгдэхүүн

Гадаад төрхдөө анхаарна гэдэг маш их хөдөлмөр, тэвчээр, мөнгө шаарддаг ажил юм. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн болон үйлчилгээнд насан туршдаа 225,360 доллар, эрэгтэйчүүд 175,000 доллар зарцуулдаг болохыг тогтоожээ. Тиймээс бид өнөөдөр та бүхэнд гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээр хийж болох маш үр дүнтэй гоо сайхны бүтээгдэхүүн хийх нандин жоруудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Байгалийн гаралтай шүд цайруулагч

Хүн бүхэн л танан цагаан шүдтэй байхыг хүсдэг учраас зар сурталчилгаанд итгэж төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж үзэх нь олонтаа. Харин хүнсний сода нь шүд цайруулах онцгой үйлчилгээтэй нь батлагдсан бөгөөд гэрийн аргаар хийж болох шүд цайруулагчийн жорыг хүргэж байна.

Танд хэрэгтэй зүйлс: 1 цайны халбага хүнсний сода, Ус

Ус болон сода хоёроо сайтар холино. Дараа нь тэрхүү хольцоо шүдэндээ түрхээд 1-2 минут хүлээгээд угаах хэрэгтэй. Үүнийг шүдээ цагаарах хүртэл өдөр бүр давтан хийнэ.

2. Хар батга арилгагч

Хүнсний сода нь үхэжсэн арьс гуужуулах, хар батга, бактери зэргийн эсрэг хүчтэй тэмцэгч учраас гоо сайхныхаа арчилгаанд заавал оруулах хэрэгтэй.

Танд хэрэгтэй зүйлс: 1 цайны халбага хүнсний сода, Ус

Мөн адил хооронд нь холиод хамартаа түрхээд хатаана. 10-15 минут орхиод цэвэр усаар угаахад л хангалттай.

3. Гэрийн аргаар бэлтгэсэн чихрийн вакс

Элсэн чихэр ашиглан биеийнхээ илүүдэл үснээс хялбархан салж болно.

Танд хэрэгтэй зүйлс: 2 аяга хагас элсэн чихэр, Хагас аяга нимбэгийн шүүс, 2 аяга ус

Бүх орцуудаа холиод гал дээр тавин шаргал өнгөтэй болтол нь 8-10 минут байлгана. Ингээд түүнийгээ гаргаад хөргөх үед зунгааралдсан зуурмаг бэлэн болсон байх болно. Хөргөгчид хийгээд хөргөж болно. Хөрсөн ваксаа хуруугаа ашиглан үсний ургалтын эсрэг чигт түрхэж эргүүлээд огцом татахад л хангалттай.

4. Гэрийн аргаар хийсэн уруулын тэжээл

Энэ жорыг гэртээ туршиж үзээд өөрийн гэсэн натурал уруулын тэжээлтэй болоорой.

Танд хэрэгтэй зүйлс: 2 халбага бөөрөлзгөнийн желатин, 2 халбага кокосын тос, 3-4 дусал нимбэгийн эфирийн тос

Аягатай кокосын тосоо богино долгионы зууханд 20 секундийн турш халааж, бөөрөлзгөнийн желатинаа нэмж хутгана. Желатинаа хайлтал дахин халаагаад нимбэгийн орцтой эфирийн тосоо нэмж хутгаарай. Бэлэн болсон хольцоо уруул өнгөлөгчийн хоосон саванд хийгээд хөргүүрт хийж хөргөнө.

5. Шинэхэн скраб

Бидний мэдэж байгаачлан өргөст хэмх нь антиоксидантаар баялаг учир арьсанд тайвшруулах нөлөө үзүүлдэг бөгөөд шинэхэн гааны навчийн хандтай нийлэн гайхалтай биеийн гуужуулагч болдог.

Танд хэрэгтэй зүйлс: 1/4 өргөст хэмх, арилгаагүй, 3/4 аяга цагаан элсэн чихэр, 2 халбага кокосын тос, 8-10 дусал гаатай эфирийн тос

Өргөст хэмхээ нухаш болгоод элсэн чихэр, кокосын тос нэмж сайтар хутгана. Дараа нь гааны тосоо нэмээд цэвэрхэн саванд хийж хөргөгчинд хадгална.

6. Тослог үсэнд зориулсан сэргээгч шампунь

Хурдан тослогтдог үстэй бол ойр ойрхон угаахын оронд энэхүү орцуудыг ашиглан химийн нэмэлтгүйгээр асуудлаа шийдээрэй.

Танд хэрэгтэй зүйлс: 2 халбага хагас крахмал, 3-4 дусал эфирийн тос (лаванда эсвэл сарнай)

Бүх орцуудаа холиод хуйхандаа зөөлхөн түрхэнэ. 5 минут байлгаад дараа нь илүүдэл цагаан нунтгийг сойзоор арилгана. Крахмал нь тос, бохирдол зэргийг өөртөө шингээж үсээ угаасан юм шиг шинэхэн мэдрэмж төрүүлэх болно.

7. Натурал тоник

Алое вера нь эрүүл мэндийн олон янзын ач тустай гэдгээрээ алдартай. Мөн тэдгээрийн заримыг арьс арчилгааны зориулалтаар ашиглах боломжтой байдаг. Зуун наст ургамлын навчнаас салстлаг шингэнийг нь салгаж аваад нүүрэндээ түрхээд 15 минут хөнгөхөн иллэг хийгээд бүлээн усаар угаана. Ингээд үр дүнд нь арьс дээд зэргийн чийгшил авсан байх болно.

8. Нүүрний будаг арилгагч

Нүүрний будгаа арилгахад тань хэрэгтэй цорын ганц зүйл бол кокосын тос юм. Шууд нүүрэндээ түрхээд 10 минут байлгаад бүлээн усаар угаана. Ингээд таны арьс цэвэрхэн бас чийгтэй болсон байх болно. Мэдээж үүнийхээ ардаас хөөсөн юм уу гелэн цэвэрлэгч ашиглан нүүрээ угаавал арьс тань бүрэн цэвэрхэн болох болно.

9. Гэр аргаар хийсэн үнэртэн

Өөрийнхөө гараар хийсэн байгалийн үнэртэй ус хийхийг хүсэхгүй байна гэж үү?

Танд хэрэгтэй зүйлс: 10-12 дусал эфирийн тос (сарнай, лаванда гэх мэт), Ашигт тос (жожоба, бүйлс) Шүршигчтэй жижиг шил

Бүх орцуудаа холиод шүршигчтэй шилэндээ хийнэ. Ингээд л хүссэн үедээ цацаж хэрэглэж болно.

10. Байгалийн гаралтай хөмсөг, сормуус ургуулагч

Касторын тос бол үсний ургалтад нөлөөлдөг шидэт орц бөгөөд ямар нэг зүйлтэй холилгүйгээр шууд хөмсөг сормуусандаа түрхэж болно. Ингээд л та будах шаардлагагүй өтгөн хөмсөг, урт сормуустай болох нь тэр.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button