Буддаг ном ашиглан сэтгэл санаагаа сэргээж болох 7 өвөрмөц арга - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Буддаг ном ашиглан сэтгэл санаагаа сэргээж болох 7 өвөрмөц арга

Өнгөөр будах нь сэтгэл судлалын шинжлэх ухааны нэгээхэн том хэсэг бөгөөд урлагийн сэтгэл засалд албан ёсны эмчилгээний хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн өнгө будаг, зураг гэх мэт урлагийн төрөл нь амьдралын хар бараан зүйлсээс хөндийрч бүтээлч байдлаа хөгжүүлэхэд тусалдаг онцлогтой. Ингээд бид танд өнгөний тухай таны мэдэхгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгээд байна. Мөн бид танд зориулж хүссэнээрээ будаж болох зурагт хуудас хавсаргалаа.

1. Өнгө нь таны стресс, түгшүүрийн түвшинг бууруулахад тусална

Геометрийн дүрс эсвэл мандалт хээнүүд будах нь стрессийн түвшинг бууруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ нь бидний тархи энгийн зүйл хийж анхаарлаа төвлөрүүлэх үедээ амарч байдагтай холбоотой юм. Тиймээс дараагийн удаа стресстсэн, уурласан үедээ өнгийн харандаагаа гаргаад үзээрэй. Будах нь бясалгалын нөлөө давхар үзүүлдэг ид шидтэй.

2. Өнгө нь тархины үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг

Өнгө нь тархинд зориулсан нэг ёсны дасгал бөгөөд энэ нь таны тархины хоёр тал буюу бүтээлч, логик чадварыг аль алиныг зэрэг ашиглах боломж олгодог. Аль өнгөөр будахаа сонгох үед тархинд бүтээлч байдал, логик сэтгэлгээ, анхаарлаа төвлөрүүлэх, зохион байгуулах, шинэ зүйл бүтээх гээд маш олон үйл зэрэг хийгдэж байдаг.

3. Анхаарал төвлөрөлт сайжирна

Ухаалаг утас, нийгмийн сүлжээнээс холдож өөрийнхөө урд байгаа гоёмсог зургийг яаж будах талаар бодох нь төвлөрлийн төгс илэрхийлэл билээ. Учир нь бид нэг л будаж эхэлсэн бол хэсэгтээ л гар утсаа шүүрч аваад байхаар гүй болдог. Судалгаанаас харахад өнгөөр буддаг зураг нь анхаарал төвлөрлийг сайжруулж хайрцгаас гадуур сэтгэхэд тусалдаг байна.

4. Өнгөөр будах нь бясалгалтай ижил нөлөө үзүүлдэг

Өнгөөр будах нь тухайн мөчид анхаарлаа төвлөрүүлж, анхаарал сарниулах бусад (магадгүй сөрөг) бодлуудаас ангижрахад тусална. Энэ нь өнгө таныг яг одоо цагт анхаарлаа төвлөрүүлэхэд бодлыг тусгаарлан бясалгалтай ижил нөлөө үзүүлдэг гэсэн үг. Өдөр тутмын амьдралдаа бясалгал хийснээр нойроо сайн авахаас эхлээд ой санамж сайжрах зэрэг олон давуу талыг мэдэрч болно. Энэ бол өнөөдөр гараад өөртөө зориулж буддаг ном авах хангалттай том шалтгаан биш гэж үү.

5. Өнгө танд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгоно

Сэтгэл хөдлөл гэдэг бол яг одоогоороо амьдрах арга бөгөөд ирээдүйн тухай эсвэл таны дурсамжтай холбоотой зовнил бодлыг хүлээж авахгүй байх явдал юм. Учир нь зураг зурах, өнгөөр будах үед таны бүх анхаарал гарт чинь төвлөрч яг одоо үедээ төвлөрөх боломж олгох болно.

6. Сөрөг бодлуудаа мартахад тусалдаг

Урлаг нь сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүсийн хувьд маш үр дүнтэй эмчилгээнд тооцогддог. Харин бид төрөл бүрийн хэлбэр дүрсийг будаж байх үедээ одоо алийг нь будах, ямар өнгө сонгох зэрэгтээ анхаарч сөрөг бодлуудаа ор тас мартаж орхидог. Толгой дотроо сөрөг зүйлс бодож шаналахын оронд буддаг номоо гаргаад будаад сууж байх нь хамаагүй дээр.

7. Өнгөөр будах нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

Сүүлийн үед буддаг ном нь зөвхөн хүүхдүүдийн хийдэг зүйл биш болж насан хүрэгчдийн дунд ихээхэн алдартай болж байгаа. Энэ нь өнгөөр будах нь өөртөө итгэх итгэлийг сайжруулдаг хэмээх судалгааны дүгнэлттэй холбоотой ч байж болох юм. Урлаг бидний амьдралд асар олон эерэг нөлөө үзүүлэх чадвартай бөгөөд өдөр тутмын амьдралдаа өнгөөр будах үйлдлийг оруулах нь тэдгээр нөлөөнүүдийг мэдрэх хамгийн энгийн арга юм.

Анхлан суралцагчдад зориулсан зурагт хуудас

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button