Хүн бүрийн гал тогоонд байх ёстой, орчин үеийн дэвшилтэт 19 хэрэгсэл - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Хүн бүрийн гал тогоонд байх ёстой, орчин үеийн дэвшилтэт 19 хэрэгсэл

Хоол хийх нь нэг талаараа сорил, нөгөө талаараа маш сонирхолтой туршлага болдог хөгжилтэй үйл явц билээ. Харин интернэт худалдаа хөгжсөн одоо үед онлайн дэлгүүрээр гал тогоон дахь ажлыг хөнгөвчлөх олон сонирхолтой хэрэгсэл худалдаалагдах болсон бөгөөд тэдний заримыг нь танилцуулахаар бэлтгэлээ.

Цахилгаан хутгагч

Хоолоо хутгаад зогсоод байх нь тийм ч амар ажил биш юм. Тиймээс ажлаа хөнгөвчлөхийг хүсч байвал цахилгаан хутгагч хэрэглээд үзэх хэрэгтэй. Тогоондоо хийгээд, асаах товчийг дараад л орхи. Бусад ажлыг хутгагч хийгээд өгөх болно. Мөн миксер маягаар хэрэглэж болдог давуу талтай.

Хоол хийдэг төхөөрөмж

Соус вайд төхөөрөмж байхад нүсэр том хоолны хэрэгслүүд байх шаардлагагүй. Танд ердөө бүх төрлийн тогоонд тохирох энэхүү жижиг төхөөрөмж байхад л хангалттай.

Силикон талхны хэв

Талхны хольцоо силикон хэвэндээ хийгээд шарх шүүгээндээ хийнэ. Ингээд л таны хүссэн хөөлт, чийг нь таарсан хөвсгөр талх бэлэн болох болно.

Хутгуур шавхагч

Whisk Wiper хэмээх энэхүү жижиг цэнхэр зүйл бол гар хутгуур цэвэрлэх дургүй хүн бүрд зориулагдсан хэрэгсэл юм. Үүнийг хэрэглээд зуурмаг юм уу кремнээсээ нэг ч дусал гарздахгүй хэрэглэж болно.

Төмсний чипс хийгч

Энэхүү хэрэгслийг ашиглаад бүх төрлийн хүнсний ногоогоор маш гоё шаржигнасан амттай чипс хийж болно. Шарх шүүгээ, богино долгионы зуух аль алинд нь хэрэглэж болно.

Дахин ашиглаж болдог соруул

Нэг удаагийн соруул хэрэглэхэд амар боловч хүрээлэн буй орчинд маш их сөрөг нөлөөтэй. Харин шийдэл нь маш амархан. Энэ бол дахин ашиглаж болдог төмөр соруул юм. Та зэвэрдэггүй ган эсвэл силикон соруул ашиглаж болно. Соруулуудад дагалдаж ирдэг тусгай цэвэрлэгч багс байхад хэдэн ч удаа хэрэглэсэн болно.

Хоолны хэмжээ тааруулагч

Энэ хэрэгслийг ашиглан та хэр их идэж байгаагаа хянахаас гадна хэдэн төрлийн зүйл хольж иддэг болохоо мэдэж болно. Нэмж хэлэхэд ингэж хэв гаргах нь янзтай биш гэж үү!

Холигчтой савны таг

Бялууны крем миксердэхэд гал тогоо бохирдохгүй байх бараг л боломжгүй. Тиймээс энэ хэрэгслийг худалдаж аваад гал тогоогоо бүхэлд нь цэвэрлэх ажлаа хөнгөвчлөөрэй.

Салатны орц таслагч аяга

Энэхүү гайхалтай хэрэгсэл танд салатанд ордог жимс, ногоо, салат навч зэргийг бүгдийг нь нэг дор хэрчих боломж олгоно. Зурагт харуулсан шиг хөмөрч тавьж байгаад ногоогоо хэрчээд дахин нөгөө зүг рүү эргүүлж байгаад хэрчих маягаар өөрийн хүссэнээр хэрчилтийнхээ жижиг, томыг тааруулж болно.

Ургамал хэрчигч

Энэхүү хэрчигчийн жижиг нүхнүүдийг ашиглан ургамлын ишийг авч хаях боломжтой. Харин иртэй талаар нь ногоогоо хэрчиж болно.

Ногоо хальслагч

Та энэ хэрэгслийг гэртээ, зугаалгаар явахдаа гэх мэт хаана ч хэрэглэх боломжтой бөгөөд ногоо, жимсний хальсыг өөрийн тэвшинд тосож авдаг учраас эргэн тойрныг бохирдуулахгүй.

Хоолны вакум битүүмжлэгч

Вакум битүүмжлэгч нь таны хоолыг ямар ч савтай байсан хамаагүй аюулгүй, удаан хадгалах боломж олгоно.

Хоолны шилэн тогоо

Юун түрүүнд энэ тогоо үнэхээр догь харагдаж байгаатай санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт шилэн тогоо нь хурдан халдаг учраас удаан хүлээх шаардлагагүйн дээр тагийг нь авалгүйгээр хоолныхоо буцлаж байгааг эсэхийг мэдэж болно.

Ус шавхагч

Италийн дизайнер Вивиана Деграндигийн бүтээсэн энэхүү төхөөрөмж нь ургамал, ногоо, жимс, жимсгэнийг хурдан угааж, амархан хатаах боломжийг олгодог. Та бариул хэсэг рүү ус хийгээд хэд хэдэн удаа сэгсрэхэд л хангалттай.

Зэвэрдэггүй ган цутгамал төмрийг цэвэрлэгч

Төмөр хайруул ашигладаг хүмүүс эргээд түүнийгээ цэвэрлэх нь ямар хэцүү ажил болохыг мэддэг. Хүчтэй бодис ашиглах юм бол хамгаалалтын давхаргыг үгүй хийж магадгүй. Харин энэхүү цэвэрлэгч нь бүр олон жил дагтаршсан бохирдлыг ч амархан цэвэрлэж чадна.

Силикон тусгаарлагч

Энэхүү энгийн төхөөрөмж нь загас, мах зэрэг ижил хайруулын тавган дээр өөр өөр соустай хоол хийх, эсвэл 2 өөр төрлийн хоол зэрэг хийх боломж олгодог. Та дахин хоол хийхдээ хоёр дахин их цаг үрэх шаардлагагүй боллоо.

Богино долгионы зууханд кебаб хийх аяга

Энэ төхөөрөмжийг ашиглан та зориулалтын зуухгүй байсан ч мах шарж эсвэл кебаб хийж болно. Танд хэрэгтэй зүйл бол ердөө л богино долгионы зуух бөгөөд тос хийх ч шаардлагагүй.

Түгжээтэй уут хадгалах тавиур

Түгжээтэй буюу зиплок уут нь хоол хадгалахад маш тохиромжтой хэдий ч хөргөгчинд маш их зай эзэлдэг тул бага зэрэг хүндрэлтэй байдаг. Харин “Zip n Store” систем нь энэхүү асуудлыг шийдэх хамгийн сайн арга юм.

Жимс, ногоо хадгалагч дэвсгэр

“Dualplex” нь хөгцний эсрэг бүрхүүл бүхий хөргүүрийн дэвсгэр юм. Эдгээр нь таны жимс, ногоог зөвхөн чийг, хөгцөөс хамгаалаад зогсохгүй ямар ч үнэрийг шингээх чадвартай.

Ухаалаг жин

Тус ухаалаг жин нь хүнсний бүтээгдэхүүний зөвхөн жинг нь харуулаад зогсохгүй агуулагдаж буй калори, өөх тос, илчлэг зэргийг давхар харуулах чадвартай. Мөн энэхүү төхөөрөмж нь өөрийн гэсэн апптай учраас танд хоол тэжээлийнхээ шим тэжээлийг тооцоолоход туслах болно.

Хөргөгч саваа

Хэлбэр, хэмжээ, хийгдсэн материал зэргийнхээ тусламжтайгаар зөвхөн уух зүйл гэлтгүй бүх төрлийн шингэн зүйлийг хөргөж чаддаг онцгой хэрэгсэл.

Төгс шарах технологи

Энэхүү ухаалаг шарагч нь дээр нь ямар хоол тавьснаас хамаарч өөрөө температураа тааруулдаг онцлогтой.

Халаах биш хөргөдөг богино долгионы зуух

Жуно хэмээх систем нь таны уух гэж буй цай, кофе, ус зэргийг хэдхэн секундийн дотор хөргөж чадна.

Цай хийх төгс төхөөрөмж

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button