Японоос гаралтай энэхүү үзэсгэлэнт бялуу ердөө 5-хан орцтой бөгөөд гэртээ хийж болох амархан жорыг хүргэж байна - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Японоос гаралтай энэхүү үзэсгэлэнт бялуу ердөө 5-хан орцтой бөгөөд гэртээ хийж болох амархан жорыг хүргэж байна

Дэлхий нийтээр хөл хорионд байгаа энэ үед бид ихэвчлэн хагас боловсруулсан эсвэл хөлдөөсөн хоол хүнс хэрэглэж байгаа. Тийм болохоор миний хоол хийх чадвар зэвэнд идэгдсэн төмөр шиг л болсон. Хэрэв та үүнтэй төстэй байдалд байгаад өөрийн ахлах тогоочийн чадвараа дахин сэргээмээр байгаа бол танд тохирох төгс хоолны жорыг бид бэлтгээд байна.

Интернэт хэрэглэгчдийн дунд энэ бялуу нь Японы солонгон сүүн царцмаг нэрээрээ алдартай. Гэхдээ бусдыг айтал олон өнгө оруулах хэрэггүй шүү. Ингээд Tsunewaak нэртэй твиттер хэрэглэгчийн оруулсан хагас цагийн дотор болдог маш цөөхөн орцтой жорыг танилцуулж байна.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Кантен (агарын нунтаг, ази хоолны тасгаас худалдаж авах боломжтой)
  • Ус
  • Элсэн чихэр
  • Сүү
  • Мөсний сироп (эсвэл жимсний жүүс)

Алхам 1: Саванд 4гр агарын нунтаг, 150мл ус, 60гр элсэн чихэр зэргийг нийлүүлж хийнэ. Зуурмагаа гал дээр тавиад дөнгөж буцалж эхэлмэгц авна.

Алхам 2: Зуурмагт 300мл сүү нэмж хутгана. Хольцоо желатин нь хатууртал хөргөгчинд хадгална.

Алхам 3: Тусдаа сав бэлдээд 1-р алхмыг дахин давтана.

Алхам 4: Хоёр дахь саванд нэмэлтээр 300мл ус хийгээд өмнөх хольцоос илүү тод өнгөтэй болгохын тулд 20мл мөсний сироп хийж хутгана. Дахин нэг удаа хольцоо хөргөгчинд хийж хөргөнө.

Алхам 5 (заавал биш): Дахиад өнгөн давхаргууд нэмэхийг хүсвэл 3 болон 4-р алхмыг дахин давтаарай.

Алхам 6: Ойролцоогоор 30 минутын дараа хөргөгчнөөс хольцуудаа гаргаж авна. Ингээд өнгө өнгийн царцмагаа жижиг шоо болгон зүсэж суурь хэсгийн цагаан сүүн царцмаг дээрээ өрж тавина.

Ингээд бэлэн болсон бялуу ихэнх хүмүүсийн сүүн дессертний амтыг төсөөлдгөөс илүү чихэрлэг амттай болдог. Түүнчлэн хэрэв та арай бага чихэртэй идмээр байвал мөсний сиропоо жимсний шүүсээр сольж болно. Одоо таны хийх ёстой зүйл бол бэлэн болсон амттанаа зүсээд аз жаргалтайгаар амсаж үзэх юм.

Цунекава интернэтэд энэхүү жороо хуваалцахаасаа өмнө Японоор тойрон аялал хийж Tabi Suru Kissa (“Аялал жуулчлалын кафе”) нэртэй уламжлалт жороор карри болон кремт смүүти хийдэг байжээ. Тэрээр “Би хүн бүр гэртээ хийгээд идэж болох гайхалтай жор хуваалцахыг хүүссэн. Ялангуяа коронавирус гарсан энэ үед хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байгаа болохоор иймэрхүү өнгөлөг, хөгжилтэй зүйлд дуртай байна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Мөн тэрээр “Энэ амттанг хэн ч байсан хийж чадна. Зүгээр л холиод холиод байхад л болно. Догь байгаа биз” гээд үүнийг хийхийн тулд та заавал хоол сайн хийдэг байх албагүй гэдгийг ч мөн хэлжээ. Түүнчлэн хоолны мэргэжилтэн энэхүү амттаныг “Би энэ бялууг хүн бүрийг аз жаргалтай болгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд крем түрхээд идвэл бүр ч янзтай болдог гэсэн юм.

Хүмүүс аль хэдийн түүний жорыг даган өнгө өнгийн үзэсгэлэнтэй бялуу хийж олон нийтийн сүлжээнд хуваалцаад эхэлжээ

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button