Амжилтын оргилд хүрсэн ч мөнгө, алдар нэрд хүн чанараа гээгээгүй 12 алдартан - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Амжилтын оргилд хүрсэн ч мөнгө, алдар нэрд хүн чанараа гээгээгүй 12 алдартан

Леонардо Ди Каприо, Мэтт Дэймон нарын алдартнуудыг амжилтад хүрсэнд хүн бүр баяртай байдаг. Учир нь тэд алдар нэр, мөнгөндөө сэтгэл ханаад өнгөрөөгүй өөрсдийгөө дэлхийд хэрэгтэй хүмүүс болгосон юм. Хүнлэг сэтгэл бол тэдний амьдралдаа үлдээж буй хамгийн том дуурсал бөгөөд яг тэдэнтэй адил олны хайр хүндэтгэлийг хүлээсэн алдартнууд цөөнгүй бий.

Мэтт Дэймон ба H2O Африкийн сан

Бид бүгд л Мэтт Дэймоны чин зүрхнээсээ инээмсэглэл тодруулдагт нь хайртай. Түүний хүмүүнлэгийн үйлсэд үзүүлсэн нөлөө асар их бөгөөд түүний байгуулсан H2O сан үүний баталгаа юм. Тэрээр мөн дэлхийн бусад орны хүүхдүүдийн амьдралыг сайжруулахад чиглэгдсэн бусад ашгийн бус байгууллагын элч, төлөөлөгчөөр ажилладаг.

Хамгийн гайхалтай нь Дэймон өдийг хүртэл 16 сая хүнд тусалжээ. Мөн тэрээр эдгээр хүмүүнлэгийн үйлс түүнийг аз жаргалтай болгодог гэсэн байна. “Чи хэзээ ч ганцаараа бусад хүмүүст тусалж чадахгүй. Энэ үед л мөнгөний цаад мөн чанарыг сайхан сэтгэлтэй хослуулах ёстой” Мэтт Дэймон

Фарелл Уильямс ба Гараас гарт төсөл

Фаррелл Уильямс бол “хүүхдийг өөрсдийн өвөрмөц чадварыг нээхэд нь тусалж шаардлагатай хэрэгслүүдээр хангах” хүмүүнлэгийн үйлсэд маш их үүрэг гүйцэтгэж яваа алдартай нэгэн юм. Түүний байгуулсан “Гараас гарт” сан тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд төрөл бүрийн хичээл зааж, чадварыг нь хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдүүд бол бидний хойч үе, ирээдүй учраас түүний хийж буй энэ ажлыг сайшаахгүй байхын аргагүй биз ээ.

Эмма Уотсон ба түүний HeForShe кампанит ажил

Эмма Уотсон бол “Бүх эмэгтэйчүүд надад байгаатай адил эрх эдэлдэггүй” гэсэн үзэл бодолтой хүн бөгөөд бодит амьдрал дээр ийм зүйлс байгаа гэдгийг маш сайн мэддэг бүсгүй юм. Хэдийгээр тэр залуухан байгаа ч эрчүүдээс ирэх дарамтыг үл тоон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэсээр байгаа юм. Тэрээр “та хэн нэгнийг үзэн ядлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй тиймээс л би өөр нэг хүний амьдралыг сайжруулахаар HeForShe хөдөлгөөнийг өрнүүлж байна” гэсэн байна.

Жастин Бибер ба түүний байнгын хандив

“Итгэл” нэртэй хүмүүнлэгийн төсөл нь түүний гаргасан “Under the Mistletoe” цомгоос эхлэлтэй. Тэрээр тусламж хэрэгтэй байгаа фэнүүддээ сэтгэлийн дэм өгөх, хэрэгтэй тусламж үзүүлэх зэрэгт цаг заваа харамгүй зориулдаг нэгэн юм. Удалгүй Жастин Бибер 2020 оны 2-р сард эмэгтэйчүүдийн хамгаалах байранд зориулж 200,000 доллар хандивласан байна.

Тэрээр мөн “Та бүхний туслалцаатайгаар бид өөрчлөлт хийж чадна… хэзээ ч бүтэхгүй гэж хэзээ ч битгий хэлээрэй. Биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа.” хэмээн хэлж байжээ.

Эштон Катчер ба түүний хүүхдүүдийг хамгаалах үйлс

“Торн” байгууллага нь 2012 онд Эштон Катчер, Дэми Мур нарын “Хүүхдүүд өөрсдийн хамгийн сайн, хамгийн гайхалтайгаар амьдарч хамгаалуулах ёстой” гэсэн ойлголт дээр үндэслэн төрсөн юм. Энэ бол ашгийн бус байгууллага. Мөн энэ байгууллага TED сантай хамтран 2019 он гэхэд 280 сая долларыг буяны үйлсэд зориулсан байна.

Технологийг хөгжүүлснээр тэрээр хүүхдийн амьдралыг сайжруулахыг хүсэж байгаа юм. Түүний одоогийн зорилго бол хууль сахиулах байгууллагуудыг тусламж шаардлагатай байгаа хүүхдүүдийг олж тогтоох, хохирогч болсон хүүхдийг цаг алдалгүй олох зэрэг ажлыг сайжруулах явдал гэжээ.

Селена Гомез ба түүний хүмүүнлэгийн үйлс

Селена Гомез бол олон охидын шүтээн төдийгүй үлгэр дуурайлал авдаг гайхалтай эмэгтэй юм. Гэвч энэ нь зөвхөн түүний авьяас, чадвартайд бус сайхан сэтгэл, өгөөмөр зангийн хариу юм. Учир нь тэр бол гайхалтай хүмүүнлэгийн идэвхтэн. Селена 2008 он гэхэд өөрийн тоглолт, цомог зэргээс олсон 700.000 долларыг цуглуулж НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан байна.

Даниел Рэдклиф ба бусдад туслах зорилготой дуудлага худалдаа

Бид Даниэл Рэдклиффийг жүжигчин, продюсер гэдгээр нь мэдэхээс гадна тэрээр маш идэвхтэй гуманист буюу хүмүүнлэгийн үйлстэн юм.Тэрээр төрөл бүрийн буяны үйл ажиллагааг дэмжиж, шүтэн бишрэгчдээ хандив өгөхийг уриалсаар ирсэн олны хайр хүндэтгэл хүлээсэн эрхэм юм. Мөн Даниел нэгэн удаа Эмма Уотсонтай хамтран дүрвэгчдэд хуучин хувцас хандивлахаар болсон тухай мэдэгдэл хийсэн нь маш олон хүний дэмжлэгийг авчээ.

Леонардо Ди Каприо ба түүний дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг байгалийг хамгаалах эрхэм зорилго

Леонардо Ди Каприо бол зөвхөн жүжигчин биш, мөн гайхалтай байгаль хамгаалагч, хүмүүнлэгийн үйлстэн юм. Тэрээр 1998 онд дэлхийн уур амьсгалын тогтвортой байдлыг хангах, аз жаргалтай ирээдүйг бий болгоход зориулж өөрөө санаачлан сан байгуулж байжээ. Түүний удирдлага дор 200 гаруй төсөл хэрэгжиж, 132 өөр байгууллага дэмжлэг авч, 50 улс тусламж авсан байдаг байна. Маш их тоо биш гэж үү!

Алдарт жүжигчин цаашид ч асар олон зүйл хийхээр төлөвлөсөн хэдий ч өөрийн аз жаргалын төлөө бус бид бүхний гэр болсон дэлхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэсэн байна. Мөн Ди Каприо би хэлсэн зүйлээ тун удахгүй үйлдлээрээ батлах болно гэжээ.

Алишиа Кийс ба түүний сайн дурын ажил

Алишиа Кийс дэлхийг илүү дээр газар болгоход маш том нөлөө үзүүлдэг энхийн төлөөлөгч юм. Тэрээр Африкийн олон орнуудаар явж тэнд амьдарч байгаа хүүхдүүдийн байдалтай танилцсаныхаа дараа “Алишиа Африкт: Эх дэлхийн аялал” нэртэй баримтат киногоо цацжээ. Кийс бол Африк дахь ХДХВ, ДОХ-той гэр бүлүүдийг эм тариагаар хангах үйлсийг төлөөлөн хийдэг хариу нэхдэггүй элч төлөөлөгч юм.

Кристиано Рональдо болон сайн сайхны төлөөх үйлс

Криштиану Роналду бол маш сайхан сэтгэлтэй нэгэн юм. Тэрээр хүүхдийг ивээх, хамгаалах байгууллагуудад байнга хандив өгдөг. Түүнчлэн Роналду нь ээжийг нь хорт хавдраас аварсан Мадейра дахь эмнэлэгт 100,000 фунт стерлинг хандивласан бөгөөд эмнэлгийн удирдлагууд тэр мөнгөөр нь хавдрын тасаг байгуулсан байдаг.

Кристен Стюарт ба 500,000 долларын буяны ажил

Түүний буяны үйлсийн төлөө зориулсан 500.000 доллар олны анхаарлыг маш их татсан юм.Тэрээр бүх мөнгөө Сэнди хар салхинд нэрвэгдсэн хүмүүст зориулсан ажээ. Мөн Кристен Стюарт Улаан загалмай ба Оксфам гэх мэт бусад байгууллагуудад ч мөн байнга тусламж үзүүлдэг.

Жорж Клуни ба түүний дэлхийн ядуурлыг зогсоох хүчин чармайлт

Идэвхтэй, хүмүүнлэгийн үйлстэн, үүний дээр бас царайлаг залуу. Тэр залуу бол Жорж Клуни юм. 239 сая долларын хөрөнгөтэй тэрээр дэлхийн ядууралтай тэмцэх үйлсэд маш үнэтэй хувь нэмэр оруулдаг. Хүмүүнлэгийн үйлс хийх тусмаа түүний нэр хүнд өссөөр л байгаа юм. Энэ дэлхий дээр алдар нэрээ сайн сайхнаар ашигладаг ийм сайхан хүн байдагт бид үргэлж талархах хэрэгтэй.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button