Дэлхийн хамгийн жижигхэн хосуудын гэрлэлтийн түүх. Юу ч тэдний агуу том хайрыг дийлж чадахгүй - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Дэлхийн хамгийн жижигхэн хосуудын гэрлэлтийн түүх. Юу ч тэдний агуу том хайрыг дийлж чадахгүй

Хайр дурлалд хэмжээ хамаагүй гэдгийн жинхэнэ тод жишээ бол энэхүү аз жаргалтай гэрлэсэн хос юм. Түүнчлэн Бразилчууд Пауло болон Катюсиа хоёрыг нийлээд 180 см өндөр байсан учраас дэлхийн хамгийн “жижигхэн” гэрлэсэн хос хэмээн Гиннесийн номонд бүртгүүлжээ. Үүний дараа хосуудын нэр алдар дэлхий даяар түгсэн төдийгүй тэдний хайрын түүхийг анзаарахгүй өнгөрөөх аргагүй билээ. Ингээд бид танд жинхэнэ сэтгэл хөдөлгөм хайрын түүхийг хуваалцахаар бэлтгэлээ.

Гэр бүлээрээ дэлхийн дээд амжилтын эзэн болов

Пауло ердөө 90 см, харин түүний эхнэр Катюсиа нөхрөөсөө 1 см-ээр өндөр бөгөөд 2016 онд хуримаа хийснийхээ дараа дэлхийн дээд амжилт эзэмшигчид болж байжээ.

Эхнэр Катюсиа хэлэхдээ тэд жирийн хүмүүсээс бага зэрэг намхан хэдий ч зүрх сэтгэл нь агуу том төдийгүй эргэн тойрны бүх хүмүүсээсээ маш хүчтэй хайрыг мэдэрдэг гэжээ. Мөн тэрээр амьдрал өөрөө төвөгтэй зүйлсээр дүүрэн учраас хэн нэгэнтэй хамт байхдаа сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй гэсэн юм.

Интернэтээс эхэлсэн хайрын түүх

Залуу хосууд хамгийн анх олон нийтийн сүлжээгээр дамжуулан танилцаж байжээ. Ингээд тэд хэсэг хугацаанд онлайнаар харьцаж байгаад анхны болзоогоо хийж, түүнээс хойш анхны үнсэлт, дахиад хэдэн жил өнгөрөхөд тэд эхнэр нөхөр гэж нэгнийгээ дуудах амьдралын ханиуд болсон байлаа. Гэхдээ тэдний харилцаа энд бичсэн шиг тийм ч хялбар байгаагүй юм шүү

Катюсиа 18 сарын турш түүний цахим хаягийг өөр рүү нь хандах эрхийг хааж байсан бөгөөд Пауло шантралгүйгээр түүний зүрх сэтгэлийг өөрийн болгож чадсан юм.

Харин Пауло түүнд анхны харцаар дурласан төдийгүй тэрхүү гайхалтай мэдрэмж хэзээ ч арилаагүй гэдгээ хуваалцсан юм. Гэвч Катюсиа түүнийг эхэндээ уйтгартай, дургүй хүрэм гэж бодоод зогсохгүй түүний “арга ядсан найралт”-аас болж нийгмийн сүлжээн дэх хандах эрхийг нь хааж байжээ. Ингээд эцэст нь Пауло түүнд энгийн, хүндэтгэлтэй залуу байхыг хүсэж байгаагаа илэрхийлснээр ялалт байгуулж чадсан юм.

Энэ түүх аль хэдийн төгсөж болох байсан ч эцэст нь Катюсиа 18 сарын дараа түүний нийгмийн сүлжээн дэх блокыг нь гаргасан байна.

Тэд чатаар харилцдаг байж байгаад 2008 онд анх уулздаг болж хоёр өөр хотод амьдардаг байсан ч үерхлээ эхлүүлэхээр шийдэж байв. Тэд хэсэг хугацаанд холын зайн харилцаатай байсан боловч хамт байх ёстой гэдгээ ухамсарласныхаа дараа Катюсиа төрөлх хот Лондринаасаа Паулогийн амьдардаг Итапева руу нүүжээ.

Ингээд тэд бүхэл бүтэн 8 жил үерхсэний дараа Пауло нэгэн ресторанд найзуудынхаа өмнө түүнд ёслол төгөлдөр гэрлэх санал тавьсан юм. Гэсэн хэдий ч Катюсиагийн хувьд энэ нь маш том гэнэтийн зүйл байсан учраас найз залуугаа тоглож байна л гэж бодсон гэдэг. Удалгүй тэрээр энэ бүх явдал жинхэнэ гэдгийг мэдмэгцээ тэр даруй Паулод зөвшөөрсөн хариу өгсөн байна.

Хосуудын хувьд тэдний өвөрмөц байдал нь тэдэнд онцгой хүч чадал өгдөг гэдэгт итгэлтэй байдаг

Катюсиа хэлэхдээ өндрөөс хамаарахгүй бол бид энгийн л хосууд шиг байдаг, заримдаа маргалдана, муудалцана. Мөн эмэгтэй хүнийхээ хувьд хэцүү зан ааштай хэдий ч Пауло түүнийг нь маш тайвнаар хүлээж авдаг байна. Мөн Катюсиа нэгэн ярилцлагадаа хамгийн чухал бөгөөд гайхалтай зүйл бол тэдний мэдрэмж, бодол, хүсэл мөрөөдөл нь давхацдаг явдал гэж ярьж байжээ.

Харин Паулогийн хувьд тэрээр өөрийн Катюсиатай харилцах цорын ганц өвөрмөц харилцаандаа талархаж явдаг бөгөөд эхнэрээ бүхий л зүйл дээр дэмжиж туслахыг хүсдэг гэжээ. Хамгийн хөөрхөн нь тэр эхнэрээ бяцхан дайчин гэж нэрлэх дуртай гэнэ.

Пауло бол өөрийн амьдардаг газрын захиргааны албан хаагч, харин Катюсиа бол гоо сайхны салоны эзэн. Гэвч тэдний өндрийн ялгаатай энэ байдалд асар олон хүмүүсийн анхаарал ирдэг бөгөөд бүгд эерэг байдаггүй нь харамсалтай. Харин хосуудын хувьд тэдний гэрлэлт өөрсдөд нь хэмжээлшгүй их хүч чадал өгсөн төдийгүй хайр нь ямар ч үзэн ядалтаас том гэдгийг ойлгосон байна.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button