Хэрэв та эрүүл мэнддээ санаа тавьдаг л бол дахиж хэзээ ч битгий тугалган цаасанд хоол хүнс жигнэж идээрэй! Яагаад гэвэл… - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Хэрэв та эрүүл мэнддээ санаа тавьдаг л бол дахиж хэзээ ч битгий тугалган цаасанд хоол хүнс жигнэж идээрэй! Яагаад гэвэл…

Итгэхэд хэцүү боловч, хөнгөн цагаан бол дэлхий дээрх хамгийн өргөн хэрэглэгддэг металуудын нэг билээ. Хөнгөн цагааныг бид гал тогооны сав суулганд түгээмэл ашигладаг.

Үүний зэрэгцээ хөнгөн цагаан нь ванилийн нунтаг, жигнэгч сод, аспирин, үнэр дарагч, бялууны хольц болон өөр бусад бүтээгдэхүүний найрлагад хүртэл байдаг. Тэгэхээр хөнгөн цагааныг хаа сайгүй хэрэглэдэг юм байна, харин энэ метал бидний эрүүл мэндэд аюулгүй байж чадах болов уу?

Саяхан хийсэн судалгаагаар, тугалган цаас (хөнгөн цагаанаар хийдэг) нь бидний зайлшгүй татгалзах ёстой зүйл болохыг баталжээ. Үнэн хэрэгтээ халуун температур хөнгөн цагааныг цаасаар дамжуулан хоол хүнсэнд тархахад хүргэдэг бөгөөд үр дүнд нь хортой болж хувирдаг байна.

Тугалган цаасан дахь хоол хүнс хөрөх, болох эсвэл дахин халаасны дараа, хөнгөн цагааны хэмжээ илүү их болсон байдгийг судлаачид олж тогтоожээ. Асуудал гэвэл, хөнгөн цагаан нь хоол хүнс болон цаашлаад бидний биед хуримтлагдаж болохгүй.

Тэгвэл хөнгөн цагаан бидний биед ямар аюултай вэ?

Саяхан хийсэн бас нэгэн судалгаагаар, их хэмжээний хөнгөн цагаан бидний биед хуримтлагдсанаар Альцгеймер болон яс сийрэгжих өвчин тусахад нөлөөлдөг болохыг баталсан байна.

Тэгэхээр одооноос эхлэн бид тугалган цаасыг хоол хийхдээ ашиглах ёсгүй юу? Мэдээж хэрэг, үгүй! Судлаачид хэрэв хүйтэн хоол хүнсийг халаахдаа тугалган цаас хэрэглэвэл, ямар нэгэн эрсдэлгүй гэж үзжээ.

Зөвхөн халаасны дараа, тугалган цаасны бүдэг эсвэл гэрэлтэй тал хоолонд нөлөөлсөн эсэхээс үл хамаарч, шүлтжүүлэх үйл явц ажиглагддаг байна.

Энэ бүхэн ингээд дуусахгүй. Хөнгөн цагааныг олон төрлийн хоол амтлагчаас илрүүлэх боломжтой, тэр тусмаа дэлхий дээрх үйл ажиллагаагаа явуулж буй зоогийн газруудыг ч энд дурдах хэрэгтэй.

Ерөнхийдөө, хөнгөн цагааны хэрэглээ дэлхий даяар тархсан учир, бид гарч болох эрсдэлийг яг зөв тодорхойлоход тийм ч амар биш.

Хэдий тийм боловч, хамгийн чухал нь хөнгөн цагаан төмөр биш, төмөр бол бидний биед маш их хэрэгтэй. Бидний бие организмд хөнгөн цагаан хэрэгцээгүй. Их байх тусмаа сөрөг нөлөөтэй.

Та урт хугацаанд эрүүл байхыг хүсэж байвал, дараах хэдэн энгийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй:

Та зөвхөн тугалган цаасыг хүйтэн хоол хүнс халаахад ашиглах, хоол болгохдоо ашиглахгүй байх Боловсруулсан хоол хүнснээс татгалзах, найрлагандаа хөнгөн цагаан агуулдаг Хөнгөн цагааныг найрлагандаа агуулаагүй ариун цэврийн болон гал тогооны бүтээгдэхүүн худалдаж авах (энэ төрлийн бүтээгдэхүүн олон бий)

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button