Энэ үнэхээр цэрэг татлага уу, эсвэл хүйсээ солиулсан миссүүдийн тэмцээн үү? - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Энэ үнэхээр цэрэг татлага уу, эсвэл хүйсээ солиулсан миссүүдийн тэмцээн үү?

Энэ сарын эхээр Тайландын зуу, зуун мянган залуу эрс цэргийн албанд татагдаж, цэрэг татлагын үйл ажиллагаа орон даяар зохион байгуулагджээ. Гэвч цэргийн албанд мордохоор ирсэн залуус дунд зүс булаам “бүсгүйчүүд” (хүйсээ солиулсан эрэгтэй хүн) ч олноор харагдаж байсан нь олны анхаарлыг ихээр татсан байна. Тайландын армийн хуулийн дагуу, тухайн хүйсээ солиулсан эрчүүд буюу ледибой нар өөрсдийгөө бүрэн хувирсан буюу бүх талаараа эмэгтэй болсон гэдгээ батлах ёстой байдаг байна.

Тайланд улсад жил бүр 21 хүртэлх настай залуучуудыг цэргийн албанд дайчилдаг бөгөөд эрчүүд армид алба хаах нь зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг ажээ. Гэвч нас бие гүйцсэн залуу эрсийн хажуугаар үзэсгэлэнтэй бүсгүйчүүд цэрэг татлагын үеэр олноор харагдах болсон нь Тайланд улсад энгийн үзэгдэл болсон трансжендэр буюу хүйсээ сольсон хүмүүс юм.

Энэ жилийн цэрэг татлагын үеэр ирсэн “Ледибой”-ууд

Тайланд улс нь трансжендерүүдийн өлгий нутаг гэгддэг бөгөөд дуу алдам үзэсгэлэнтэй “Лейдибой”-ууд болон яг л төрөлхийн мэт харагддаг гоо сайхны хагалгаагаараа алдартай юм. Гэвч тэд ихэвчлэн харагдах байдал эмэгтэй боловч бие организм буюу нөхөн үржихүйн эрхтэн нь эрэгтэй хэвээр учир ийнхүү цэргийн албанд татагдах ёстой болдог байна. Мөн та Тайландад хүйсээ солиулсан эрчүүдийг эмэгтэй хүнээс ялгаж таних бараг л боломжгүй.

Тэдний эмэгтэйлэг царай, биеийн галбирыг хар л даа!

Мөн гоо бүсгүйн тэмцээний оролцогчид ч ирсэн байв

Бүр модель гэмээр бүсгүйчүүд ч олон

Өхөөрдөм төрхтэй бүсгүйчүүд ч бий

Тэдний гартаа барьсан цаас юу юм бол хэмээн гайхаж байж магадгүй. Энэ бол тэдний цэргийн албанд татагдахад бүрдүүлдэг материалууд юм. Тухайн хэсэгт биеийн үзүүлэлтүүдийг нарийн зааж өгсөн бөгөөд Тайландын армийн хуулийн дагуу эр хүйстэй төрсөн бүх хүмүүс хамрагдах ёстой. Ингэснээр тэд өөрсдийгөө хүйсийн хувьд бүрэн шилжсэн буюу бэлэг эрхтнээ солиулсан гэдгээ батлах ёстой юм.

Тайландын Патаяа хотод л гэхэд 21 трансжендер эмэгтэй цэрэг татлагад хүрэлцэн ирсэн байна. Мэдээж энэ үзэсгэлэнтэй бүсгүйчүүд цэргийн алба хаахгүй. Гэхдээ цэрэг татлага дээр ийм зүйл харна гэдэг олон хүний сонирхлыг татах нь гарцаагүй юм.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button