Таны амьдралыг өөрчлөх 25 онч үгс - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Таны амьдралыг өөрчлөх 25 онч үгс

Цаг хугацаа өнгөрөх тусам амьдрал танд хатуу хандаж байгаа мэт санагдаж, хариулт нь олдохгүй асуултууд ундарсаар л байдаг. Гэвч хамгийн чухал нь амьдралын утга учир юу болох, бид юуны төлөө амьдардаг болох нь ихээхэн хачирхалтай санагдана.

Тиймээс олон алдартнууд энэ асуултуудад хариулт өгөхийн тулд “Онч үгс” үлдээсэн байдаг бөгөөд бид үүнийг уншиж, ойлгосноор амьдрал гэгч юу болохыг бага боловч ойлгох болов уу. Ингээд таны амьдралыг өөрчилж чадах 25 онч, мэргэн үгсийг хүлээн авцгаая.

25. Уильям Шекспир

“Үйлдэл болон бодолдоо ижил анхаарал хандуул”

24. Оскар Уайльд

“Өөрт байхгүй зүйлийг бий болгохын тулд төсөөлөл хэрэгтэй бол, өөрт байгаа зүйлээрээ өөрийгөө тайвшруулахын тулд хошигнол хэрэгтэй”

23. Бертран Рассел

“Хэрвээ дэлхий дээр өөрт хүсдэг аз жаргалаа бусдад хүсдэг хүмүүс их байвал бид тун удахгүй диваажинд амьдрах болно”

22. Аристотель

“Хүн бүр уурлаж чадна. Гэхдээ зөв хүндээ, зөв цагтаа, зөв зүйл дээр уурлах нь тийм ч хялбар биш”

21. Альберт Эйнштейн

“Хүмүүс хоорондоо дурлах таталцлын хүчийг буруутгах хэрэггүй. Анхны хайр гэдгийг та хими болон физикийн хэлээр хэрхэн тайлбарлах вэ? Халуун плиткан дээр гараа тавиад нэг минутыг өнгөрөөгөөд үз. Энэ нь танд нэг цаг өнгөрсөн мэт санагдана. Харин хайртай хүнийхээ хажууд өнгөрүүлсэн нэг цаг танд нэг минут мэт санагдах болно. Энэ бол харилцааны онол юм” гэжээ.

20. Элеонора Рузвельт

“Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч таныг үнэлэх ёсгүй”

19. Наполеон I Бонапарт

“Хүчтэй хүн гэдэг өөрийн оюун бодлоор зүрх сэтгэлээ захирч чадахыг хэлнэ”

18. Платон

“Сайн хүмүүст хууль хэрэггүй байдаг бол муу хүмүүс хуулийг тойрч гарах арга замыг хайдаг”

17. Фридрих Ницше

“Биднийг гуниглуулдаг зүйл биднийг хүчтэй болгодоггүй”

16. Жидду Кришнамурти 

“Гитлер болон Муссолини нар төрийн давамгайлагчид байсан бөгөөд тэд хүн бүхний зүрхэнд хүрсэн юм. Гарал үүсэл нь ус тахгүй л бол дэлхийд үз эн яд алт, да йн гэх мэт зүйлс баaсаар байх болно”

15. Гераклит Эфесский

“Нэг голын усанд хоёр дахин орж болохгүй”

14. Марсель Пруст

“Хичнээн ухаантай байсан ч залуу насандаа алдаа хийгээгүй хүн гэж байдаггүй. Тэрээр насанд хүрмэгцээ боломжтой бол үүнийгээ засахыг хүсэх ч энэ бүтэмжгүй зүйл юм”

13. Мартин Лютер Кинг

“Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй”

12. Лао-цзы 

“Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Харин энэ амьдралд танд юу ч хэрэггүй болохыг та ойлгох үед та дэлхийг удирдах болно”

11. Винсент Ван Гог

“Хэн нэгэнд хайртай байх нь энэ хорвоогийн хамгийн сайхан үзэсгэлэн юм”

10. Десмонд Туту

“Хүн төрөлхтөн бүгд өөр харагдаж байгаа ч бүгд бурхны гараар бүтээгдсэн”

9. Виктор Хюго

“Иргэний да йн гэж юү вэ? Гадаад да йн гэж байдаг юм уу? Да йны үеэр ахан дүүс хоорондоо ту лалд даг шүү дээ”

8. Будда

“Өнгөрснийг бүү сөх. Ирээдүйг бүү төсөөл. Өнөөдрийн байдлаар амьдар”

7. Сократ

“Өөрт хүсэхгүй байгаа зүйлээ өрөөлд бүү хүс”

6. Махатма Ганди

“Маргааш ү хэх мэт амьдар. Харин хэзээ ч ү хэхгүй мэт сур”

5. Конфуций 

“Дуртай ажилаа сонгож хийж чадвал, амьдралдаа огт ажиллаагүй мэт амьдрах болно”

4. Альбер Камю

“Амьд байхдаа бурхан байхгүй мэт амьдарч, өөд болохдоо бурхан байгаа гэдгийг мэдсэнээс, амьд байх үедээ бурхан байгаа мэт амьдарч, өөд болсныхоо дараа түүнийг байхгүй гэдгийг мэдсэн нь дээр”

3. Вольтер

“Засгийн газар алдаж байхад таны зөв байх нь хэцүү”

2. Рене Декарт

“Хэрвээ би сэтгэж байвал би амьдарч байнаа гэсэн үг”

1. Эпикур

“Ү хэл хүнийг айлгах ёсгүй. Бид амьдарч байгаа үед ү хэл гэж байхгүй. Харин таныг өөд болсон үед, та үгүй болсон байх болно”

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button