Хойд Солонгосын үнэн төрх - ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

Хойд Солонгосын үнэн төрх

Германы гэрэл зурагчин Йорген Эшер нь Хойд Солонгосын тухай бодит, үнэн төрхийг ил гаргаж чадсан юм. Энэ алхмыг хийхэд түүнд нэлээд их зориг шаардсан. Учир нь Хойд Солонгост гадаадын жуулчдад ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд улс орныхоо тааруу зүйлийг гаргахгүй байхыг хичээдэг билээ.

1. Эцэг хүү хоёр болох Кимын хөрөг зураг бүх сургуулийн ханан дээр болон бусад ухуулгын уриатай цуг хаа сайгүй өлгөөтэй байдаг.

2. “Хоол хүнс хүрэлцдэггүй бөгөөд эцэг эхчүүд нь хүүхдүүдээ өлс гөхгүйн тулд өөрсдөө хоолноосоо татгалздаг” хэмээн Эшер тэмдэглэсэн байна. 79 настай Жи Цзум Ми өөрийн бэр болон хоёр ачийнхаа хамтаар Анжу дахь нэг өрөө байранд амьдардаг байна.

3. Ким Нам Хойю одоо 4 настай бөгөөд ха луурч байгаа гэнэ. Тэрээр маш хүндээр өв дсөн учир зогсож үл чадна. Түүнд цэцэрлэгт нь бага хэмжээний л хоол өгдаг. 24 сая хүн амын 3 сая нь өл сгө лөнд нэ рвэгдсэн байдаг байна.

4. Ихэнхи иргэд бардам зангаасаа болж гэрэл зургаа даруулахыг хүсэхгүй байсан байна. Анжугийн тусламжийн мухлагт 200 тонн будаа авчирсан бөгөөд хүмүүс зурагчингаас нуугдаж байсан юм.

5. Хойд Солонгосын ихэнхи иргэд өдрийг нэг аяга будаатай л өнгөрүүлдэг. Ялангуяа өндөр настай хүмүүст нэлээд хэцүү байдаг байна. Тэдний нэг нь Ким Чен Гумь юм.

6. Ихэнхи газруудад хоол хийхэд түлээ хүрэлцдэггүй. Харин модыг да йны зориулалттай ашигладаг байна.

7. Тариан талбайн ажлыг хүртэл гараараа хийдэг учир яд уу рал энэ оронд ноёрхдог. 2011 онд хүйтэн өвөл болсноор ургац хураалт бага байсан учир яд уур лын түвшин илүү нэмэгдсэн байна.

8. Анжугийн фермерүүдийн байр.

9. Аз жаргалтай хүүхдүүд будаа болон салат идэж байна.

10. Хүүхэд бүрт хөнжил хүрэлцдэггүй учир хоорондоо наалдаж унтана.

11. Анжугийн эмнэлэг: ихэнхидээ хэт их өл ссөн туй лдсан хүмүүс эмнэлэгт хүргэгдэх нь бий.

12. Эмнэлэгт ор хүрэлцдэггүй учир нэг орон дээр хоёр хүн хэвтэнэ.

13. Анжугийн сурагчдыг ахлах ангид нь ороход ихэвчлэн тариан талбай дээр ажиллуулдаг

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button