Кино урлагт хөл тавьж, амжилт гаргахаасаа өмнө загвар өмсөж байсан 11 эрэгтэй жүжигчин

Холливудын ертөнц рүү хөл тавин орох нилээн олон арга замууд бий. Тэдэн дундаас хамгийн бодит, төв жишээ гэвэл, загварын сэтгүүлээс од болон төрөх явдал юм. Уг аргаар зөвхөн охид бүсгүйчүүд л амжилт олдог гэж бодож болохгүй. Загвар өмсдөг эрчүүд ч гэсэн кино урлагийн салбарт хүч түрэн орж ирэх нь түгээмэл үзэгдлийн нэг болоод байна мөн. Ингээд та бүхэндээ загварын ертөнцөд амжилт гаргаад дараа нь жүжигчний мэргэжлээр дагнан ажиллаж буй 11 эрчүүдийг танилцуулж байна.

Ченнин Тейтум

Тейтум 2000 оны эхээр алдартай загвар өмсөгч байжээ. Ченнин “Giorgio Armani”, “Dolce & Gabbana “болон “Abercrombie & Fitch” гэх мэт компаниудтай хамтран ажилладаг байсан бөгөөд загварын үзүүлбэр, зар сурталчилгааны зураг авалтад байнга оролцдог, загварын сэтгүүлийн нүүр хуудсыг үргэлж чимдэг залуу байжээ.

2004 онд “CSI: Miami” телевизийн алдартай олон ангит киноны нэгэн жижиг туслах дүрд тогложээ. Ингээд 2 жилийн дараа гэхэд “She’s the Man” болон “Step Up” киноны гол дүрийг бүтээсэн юм.

Иен Сомерхолдер

Иэн Сомерхолдер 10 настай байхдаа л олонд танигдсан загвар өмсөгч байлаа. Гэхдээ энэ салбарт удаан ажиллаагүй. Иэн хэсэг хугацаанд завсарлага авч эгэл хүүхэд байхаар шийджээ. Өсвөр насандаа загварын ертөнцдөө эргэн ирж үзүүлбэр, сурталчилгаанд орж байв.

Тэрээр өөрийгөө жүжигчин болох хүн гэж мэдэрсэн учраас мэргэжлээ зоримог сольж чадсан юм. Иэн “Versace”, “Guess”, “Calvin Klein”, “Dolce & Gabbana” болон “Gucci” зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байсан загвар өмсөгч байжээ.

Келлан Латс

Келлан Латс “Twilight” киноны Эммет Каллений дүрийг бүтээж алдартай болохоосоо өмнө загвар өмсөгч байжээ. Латс “Levi’s” болон “Calvin Klein” зэрэг компаниудтай хамтран ажиллахын зэрэгцээ “Elizabeth Arden” үнэртний нүүр царай болж байсан юм.

Жеймс Марсден

Түүний загвар өмсөгчийн кареер маш амжилттай эхэлсэн. 90-ээд оны дундуур “Versace”-гийн сурталчилгааны зураг авалтад оролцсон бөгөөд Жанни Версачийг тайзнаа гарч ирэхэд Брюс Веберийг дагалдан тайзнаа загвар үзүүлсэн байдаг. Энэ үед Марсден жүжигчний чиглэлээр багагүй туршлага хуримтлуулчихсан байсан. Гэхдээ жинхэнэ алдар хүнд “X-Men” киноны Циклоп мутантын дүрд тоглосноор иржээ.

Жейми Дорнан

Англи залуу Жейми Дорнан 2008 он хүртэл тэр “Sons of Jim” хамтлагийн бүрэлдэхүүнд байсан. Удалгүй загвар өмсөгч болоод “Dior”, “Calvin Klein”, “Armani” болон “Zara”-тай хамтран ажиллажээ. Дорнаны анхны кино нь София Копполын найруулсан “Marie-Antoinette” түүхэн романтик кино байсан юм. Түүнд дэлхийн хэмжээний нэр хүндийг чухам ямар дүр авчирсныг бид бүхэн хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа.

Эштон Катчер

Түүнд 1997 онд “Айовагийн шинэ нүүр царай” гэх загварын тэмцээнд оролцох санал тавиагүй байсан бол Эштон Катчер одоо хаана юу хийгээд явж байх байсныг хэн ч хэлж мэдэхгүй. Тэр тэмцээнд Эштон 1-р байр эзэлсэн бөгөөд тухайн цаг мөчөөс хойш зөвхөн оргил өөд тэмүүлж эхэлжээ.

Тэрээр Нью-Йорк руу нүүж, “Next modeling agency”-тай гэрээ байгуулан, “Calvin Klein”, “Versace” болон “Tommy Hilfiger”-тэй хамтран ажиллаж байлаа. Тухайн ажлынхаа хажуугаар Катчер кинонд тоглох анхны алхмаа хийсэн бөгөөд түүний тоглосон өндөр орлоготой кино нь 2004 онд дэлгэцнээ гарсан “The Butterfly Effect” юм.

Марк Уолберг

Тухайн үед олонд танигдаагүй жүжигчин гэхдээ “Marky Mark” нэрээрээ алдаршаад байсан рэппер залуу дэлхийн хэмжээний брэндүүдтэй гэрээ байгуулж чадсанд нь үнэндээ гайхаад байх зүйл үгүй. Учир нь Уолберг гоё биеэрээ олон бүсгүйчүүдийн харцыг булааж чадаж байсан юм. Өнөөдөр тэрээр хоёр ч удаа “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн, мөн “Оскар”-т ч хоёр удаа нэр дэвшиж үзжээ.

Жош Дюамель

1997 онд тэрээр “International Modeling and Talent Association” загварын тэмцээний тэргүүн байрыг эзэлж байжээ. Удалгүй зар сурталчилгаа болон клипний зураг авалтад бага багаар тоглосоор, эцэстээ телевиз, цаашлаад киноны од болсон юм. Тэрээр нэгэн ярилцлагадаа “би нэг их ч сайн загвар өмсөгч байгаагүй” гэж ярьсан байдаг.

Том Уэллин

Тэрээр “Smallville” телевизийн олон ангит киноны Кларк Кентийн дүрээр үзэгч олны дунд алдартай болсон. Сургуулиа төгсөөд Уэллин өөрийгөө жүжигчин болох тухай бодоо ч үгүй гэдэг. Мэргэжлийн гэрэл зурагчин түүнийг загварын бизнест хүчээ сорихыг санал болгох хүртэл барилгачин хийж байжээ.

2000 онд Нью-Йоркод нүүж ирсэн, харин дараа нь Лос-Анжелес руу нүүж тэндээ “Tommy Hilfiger”, “Abercrombie & Fitch”, “Calvin Klein” компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн байна. Удалгүй өөрийгөө яагаад жүжигчин болж болохгүй гэж хэмээн бодсон нь ирээдүйн Супермений дүрийг бүтээх хэмжээний амжилтад хүрчээ.

Роберт Паттинсон

Роберт Паттинсоны ээж нь загварын агентлагт ажилладаг байсан болохоор тэрээр багаасаа загварын ертөнцөд ажиллах болсонд гайхах зүйл алга. Гэхдээ “Twilight” киноны гол дүрийг бүтээсний дараа л дэлхийн алдартай брэндүүд түүнтэй хамтран ажиллах санал тавьж гэрээ байгуулсан юм.

Жейсон Момоа

1998 онд түүнийг загвар зохион бүтээгч Такео Кобаяши анзаарч загвар өмсөгчийн хувиар хүч сорихыг санал болгосон гэдэг. 1999 онд “Хавайн жилийн шилдэг загвар өмсөгч”-өөр тодорч байсан түүхтэй. Кино урлаг Момоагийн амьдралд 1999-2001 онуудад орж иржээ. Тэрээр “Baywatch” олон ангит кинонд тоглож жүжигчний кареераа гайхалтай эхлүүлж байсан юм.

Орчуулагч, нийтлэгч: Мухулай

Эх сурвалж: Adme

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button