Арьсанд үрчлээ суулгадаг 6 хүчин зүйлс. Эдгээрийг мэдэж авснаар бүсгүй та залуухан төрхөө удаан хадгалах бүрэн боломжтой

Судалгаагаар хэрэглэж буй хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн болон өдөр тутмын дадал зуршил болсон бүхий л зүйлсээс шалтгаалан бидний арьсанд үрчлээ суулгаж байдгийг олж тогтоожээ. Тийм болохоор ямар хоол хүнснээс татгалзах, хэрхэн зөв гоо сайхны бүтээгдэхүүн, нүүрний саван сонгох, өдөр тутмын зуршил болсон дадлаа хэрхэн орхих зэрэг чухал зүйлсийг мэдэж байх нь таныг үрчлээгүй, залуухан төрхөө удаан хадгалах боломжийг олгох болно.

1. Санаа зовнилт ихтэй унтах нь арьсыг хуурайшуулдаг

Нэг шөнө нойргүй эсвэл нойр муутай өнгөрүүлэх эсвэл өдөрт тав болон түүнээс бага цагаар унтах нь арьсыг хуурайшуулж, арьсны давхаргыг цөөрүүлж байдаг. Тийм болохоор бөх гэгч нь сайн унтаж амрах нь залуу харагдах гол үндэс бөгөөд биед тустай шинэ эд эсийг ч нэмэгдүүлэх эерэг үр нөлөөтэй юм.

2. Үл исэлдүүлэгчийн дутагдал нь үрчлээс ихсэх явдалтай шууд холбоотой

А, С, Е амин дэмүүд болон кали нь арьсны эрүүл мэндэд чухал хэрэгцээтэй. Бид танд лууван, төмс, хулуу болон ногоон навчит хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Мөн өдөр тутамдаа оливын тосны хэрэглээгээ нэмэгдүүлэх нь чухал.

3. Махны хэт их хэрэглээ нь нүүрэнд үрчлээ нэмэгдэх шалтгаан болдог

Голланд улсад хийгдсэн нэгэн судалгаагаар, мах их хэрэглэдэг эмэгтэйчүүд бусдаас илүү үрчлээтэй болох нь тогтоогджээ. Үүнээс гадна чанасан мах, өөс тос ихтэй хоол хүнс болон хуурсан, шарсан хүнсний хэрэглээ нь чи хрийн ш ижинд хүргэж болзошгүй. Тийм болохоор шөл болон ялз чанасан хүнсийг шарсан хүнсний оронд хэрэглэж хэвших нь зүйтэй. Мөн хүнсэндээ жимс жимсгэнэ түлхүү хэрэглээрэй.

4. Хөөстэй халуун ваннд удаан хугацаагаар орох нь арьсыг хуурайшуулж, үрчлээс суулгадаг

Хөөс нь арьсыг хуурайшуулж, цочроож гэ мтээх магадлалтай байдаг. Мөн арьсыг цагаасаа өмнө хөгшрүүлэх ч нөхцлийг бүрдүүлж өгдөж аж. Хэрэв та шүлттэй саван хэрэглэдэг бол арьсанд тань улам муугаар нөлөөлдөг гэдгийг анхаараарай. Тиймээс та энэ төрлийн саванг илүү эко бүтээгдэхүүнээр орлуулан, сольж хэрэглээрэй.

5. Нэг төрлийн орц давамгайлсан хоол хүнсний хэрэглээ нь арьсанд үрчлээ суух үндэс болдог

Олон төрлийн орцноос бүрдсэн хоол хүнс хэрэглэхгүй байх нь уураг, өөх тос, нүүрс усны тэнцвэрт байдлыг алдагдуулж, арьсны нө хөн тө лжих үйл явцыг удаашруулдаг аж. Эрчүүдийн хувьд уургийн хэрэглээ хангалттай байх нь арьсанд сайнаар нөлөөлдөг бол бүсгүйчүүдэд нүүрс усны хэрэглээ өндөр байх нь арьсанд тустай гэдгийг судалгаагаар олж тогтоожээ.

6. Уургийн дутагдал нь арьсны нөхөн төлжих үйл явцыг удаашруулдаг

Авч буй илчлэгийн хэмжээгээ багасгаж, уураг бага авах нь арьсны уян хатан байдлыг алдагдуулж, нөхөн төлжилтийг зогсоож, үрчлээс үүсгэж эхэлдэг аж. Энэ тохиолдолд коллаген эмчилгээ танд туслах хэдий ч хоол хүнснээс авах уургийн биед үзүүлэх үр нөлөөтэй харьцуулшгүй гэдэг нь мэдээж хэрэг.

Орчуулагч, нийтлэгч: Мухулай

Эх сурвалж: Brightside

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button