Мэргэжлийн маникюрчдын үйлчлүүлэгч нартаа хэзээ ч хэлдэггүй 13 нууц

Мэргэжилтэн болгон жирийн хүмүүсд мэргэжлийн нууцаа тэр болгон дэлгээд байдаггүй. Тухайн салбарын нууц болгоныг ч бид заавал мэдээд байх ч шаардлагагүй. Гэхдээ гоо сайхан болон эрүүл мэндийн сэдэв хөндөгдөөд ирэхээр бүгд л ямар нэгэн зүйл олж мэдэхийг хүсдэг. Энэ удаа бид гоо сайхны салоны маникюрчид үйлчлүүлэгчдээсээ юу нууж байдгийг олж мэдлээ. Үүний үр дүнд таны урьд өмнө сонсож байгаагүй хэд хэдэн зөвлөгөөг бэлдэж чадсан юм.

Гелний дээд давхарга хагараад байвал маникюрчныг сайтар анхаарч ажиглаарай

Гелин будаг заримдаа хагарсан тохиолдол байдаг. Ер нь бол хагарах ёсгүй. Ийм будагтай хичнээн удаан явсан ч хамаагүй байдаг. Хэрвээ хумсны толь зөөлөн, харин маникюрчин хэтэрхий зөөлөн материал ашигласан бол будаг хагарах нь тодорхой байдаг аж. Дараагийн удаа хумсандаа гелин будаг тавиулахаасаа өмнө маникюрчнаас сууринд илүү хатуу материал ашиглахыг хүсээрэй.

Хэрвээ таны хумс хурц үзүүртэй болбол хэлбэрийг нь заавал засуулаарай

Хэтэрхий их хурц үзүүр гаргасан хумсыг хараад ихэнх маникюрчид хэлбэрийг нь засахаас залхууран шууд л гелин будгаа тавьдаг. Харин мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар иймэрхүү шовх хумсны хэлбэрийг засах ёстой байдаг аж. Нэгт, ийм хумс үзэмжгүй харагдана, хоёрт, ийм хэлбэртэй байхад хумсны үзүүрт илүү их ачаалал ирэх бөгөөд амархан хугарахад хүргэдэг.

Жирийн лакыг тоолгүй орхиж болохгүй

Зарим нэг маникюрчид энэ тухай ам ч нээдэггүй, яагаад гэвэл гелин хумс нь үнэтэй байдаг болохоор тэр. Харин үйлчлүүлэгчид маникюрчны амыг л хардаг шүү дээ. Лак хурдан хуурна, тэгээд ч одоо цагт муухай харагддаг болсон шүү гэж хэлэх маникюрчин өчнөөн. Бодит байдал дээр лакан будгийг 1 сар хүртэл хадгалж болдгийг мэргэжилтнүүд баталж чаджээ.

Зузаан будахгүй байхыг хүсээрэй

Бүсгүйчүүд өөрсдөө зузаан тавих гэж хүсдэг хэмээн маникюрчид хэлдэг. Хэрвээ та энэ ангиллын үйлчлүүлэгч хийгээд бусдаас гоёмсог хумстай явахыг хүсдэг бол хумсны будаг 1 мм-ээс зузаангүй байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс хумс тань үзэмжгүй муухай харагдаж эхэлнэ.

Гелин хумстай удаан битгий яваарай

Маникюрчид өөрсдийн цахим хуудсан дээрээ гелин хумс нь 6 долоо хоног тогтлоо гэж гайхуулсан зургуудаа их нийтэлдэг. Үнэндээ энэ нь яав ч сайхан хэрэг биш аж. Гелин хумстай удаан явахад өөрийн хумс болон хиймэл хумсны завсар бүрхүүл үүсдэг. Энэ нь улмаар өөрийн хумсыг гэ мтээж өвчлүүлэхэд хүргэдэг гэнэ. Мэргэжилтнүүд гелин хумсыг 2-оос илүү долоо хоног байлгаж болохгүй гэж зөвлөж байна.

Маникюрийг байнга хийлгэх хэрэггүй

Хэрвээ та 3-4 хоноод л маникюр хийлгэдэг, тэгээд илүүдэл махаа хутгаар авахуулдаг бол буруу арчилгаа хийж байна гэсэн үг. Дөнгөж ургаж байгаа махыг авснаар тэр хэсэгт жигд бус хатуу арьс ургаж эхэлдэг юм. Хатуу, барзгар арьсыг жирийн махыг янзлахаас ч илүү төвөгтэй бөгөөд хэцүү. Тийм болохоор байнга маникюр хийлгэх, тэр дундаа илүүдэл махаа байнга хайчаар аваад байх хэрэггүйг анхааруулж байна.

Хумсныхаа толийг голдог бол уртасгахыг хүсээрэй

Богинохон бас өргөн хумсанд гелин хумс тавихад нэг их сайхан харагддаггүй. Туршлагагүй, муу маникюрчид үүнийгээ эхнээсээ үйлчлүүлэгчийн хумсны бүтэц ийм байсан, засаж залруулах ямар ч аргагүй гэж өөрийгөө өмөөрдөг. Хумсныхаа уртаас ч өргөн хумсыг үзэмжтэй харагдуулахад ямар ч асуудал байхгүй. Үүний тулд маникюрчин арьсны багахан хэсгийг тусгай бо дисоор боловсруулж зөөлөн хумсыг бий болгоно. Хэрвээ амжилттай болбол гоёмсог хумс удаан хадгалагдаж үлддэг.

Арьс маникюр арчилгааг бүрэн авахгүй байвал багаж хэрэгслийг нь солихыг хүсээрэй

Маникюр хийлгэж байгаа олон бүсгүйчүүдийн арьсанд сө рөг ур вал явагддаг. Энэ тохиолдолд хамгийн эхэнд харшил, хоёрдугаарт хумсаа юугаар ч будаж болохгүй юм байна гэсэн бодол төрдөг. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол маникюрээс татгалзах ямар ч шаардлага байхгүй аж. Заримдаа маникюрчныг багаж хэрэгслээ солиод үзэхийг л хүсэхэд болно.

Хэрэв мах хэтэрхий хурдан ургаад байгаа юм шиг санагдвал маникюрчин таны хумсыг зөв янзалж чадаагүй гэсэн үг

Маникюрчид хумс янзалж байхдаа анхаарал болгоомжгүйгээсээ болоод хумсны хамгаалалтын давхаргыг гэ мтээдэг. Нэг ёсондоо махны доод хэсэгт байгаа оролдох ёсгүй давхаргыг гэ мтээдэг гэж ойлгож болно. Үүний үр дүнд, хумс ургахын зэрэгцээ махнаас салаалж ургах сөрвийсөн арьс цухуйж эхэлнэ. Энэ таагүй байдлыг дараагийн маникюр арчилгаагаар засах бүрэн боломжтой аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, дараагийн боловсруулалтаар л арилна. Хамгийн гол нь маникюрчнаа солихыг хичээгээрэй.

Педикюр хийлгэхдээ чигчий хурууг оролдохгүй байхыг хүсээрэй

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, педикюр хийлгэж байхдаа чигчий хуруугаа оролдуулах нь маш том алдаа аж. Хөлийн чигчий хуруунд биеийн жин ихээр ирдэг бөгөөд бариу гуталтай байнга үрэлцдэг. Ийм болохоор ихэнх хүмүүсийн чигчий хуруу далий ургасан байдаг. Хэрвээ байнга педикюр хийлгээд байвал чигчий хуруунд арьсны давхарга ургасан мэт харагддаг. Үнэндээ энэ бол өөрийгөө л хамгаалаад байгаа хэрэг. Их оролдох тусам улам л их ургана гэсэн үг.

Гелийг хуулж авахгүй, эс тэгвэл хумсыг гэ мтээнэ

Гелин хумсны нэг үзүүр нь хуулраад ирэх үед өөрийн эрхгүй татаад авчихмаар санагддаг. Энэ тохиолдолд хумсны толины дээд давхаргыг цугт нь хуулна л гэж ойлгоорой. Энэ л давхарга хумсны будгийг хумстай барьцалдуулж байдаг аж. Гэ мтсэн хумсны толин дээр дараагийн будаг амжилттай тогтоно гэж байхгүй.

Хэрвээ таны хумс жигд бус ургаж байвал битгий будаарай

Хумс жигд бус ургаж байгаагийн шалтгаан их байдаг. Жишээ нь, бэ рт эл гэ мт эл, хи мийн тү лэгд элт, гелин будагтай удаан явах гэх мэт. Энэ тохиолдол будуулах хэрэггүй. Хумс болон арьсны завсар халаас үүсдэг бөгөөд чийгтэй, халуун агаараар дүүрдэг. Энэ нь мөө гөн цөр үүсэх маш таатай орчин юм.

Ийм хумсанд гелин будаг, тэр ч бүү хэл жирийн лакан будаг түрхсэн ч уурших урвал явагддаг. Өөрөөр хэлбэл ха лдв ар авах магадлал нэмэгдэж байна л гэсэн үг. Харамсалтай нь буруу ургаж байгаа хумсыг маникюрчид нүдээ аниад л авах мөнгөө бодож шууд будаж үйлчлүүлэгчийг эрсдэлд оруулдаг аж.

Загасны тусламжтай педикюр хийлгэх гэж байгаа бол сайн бодоорой

Мэргэжилтнүүд хэд хэдэн шалтгааны улмаас ийм төрлийн арчилгаа хийлгэхгүй байхыг зөвлөжээ.

Нэг салоноор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд загас арьсны өв чин, ви ру сын ха лдв ар тараах эрсдэлтэй. Загас өөрийн амьдрах орчинтой, шинжлэх ухаан ч энэ орчныг бүрэн гүйцэд судалж чадаагүй. Тиймээс таны арьс хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг хэлж мэдэхгүй. Зарим нэг салонууд гарра руфа загас өндөр үнэтэй тул хэмнэлт гаргаж хямд загас худалдаж авдаг. Ихэнх загас шүдтэй, тиймээс арьсыг хүлхэж биш мэрнэ гэсэн үг. Ингээд жижиг бэ ртэл гэ мтлүүд үүсэх шалтгаан болдог.

Орчуулагч, нийтлэгч: Мухулай

Эх сурвалж: Adme

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button