Хайрлахад хамгийн хэцүү 5 зурхайн орд

Зарим нэг хүмүүс яг л бие биедээ зориулагдсан мэт бат бөх харилцаатай байдаг бол зарим нэгнийх нь харилцаа учир нь үл олдох төөрдөг байшин л гэлтэй. Ухаалаг, хөөрхөн, сэтгэл татам хэдий ч хайр дурлалын харилцаа нь нэг л бүтэлгүй. Тэд хайрлаж дурлаж чаддаггүй юм болов уу?

Тэднийг хайрлахад их хүч гаргах хэрэгтэй бол яах вэ? Тэгвэл ёстой супер баатар л тохирох болов уу гэмээр. Тэдний таахын аргагүй зан аашыг тэсвэрлэж өнгөрөөнө гэдэг жирийн нэг хүнд жинхэнэ бэрх зүйл. Ингээд хайрлахад амаргүй зурхайн 5 ордыг зурхайчид ийнхүү нэрлэж байна.

5. Ихэр

Ихрийнхэн үнэхээр хаврын тэнгэр шиг. Тэдний сэтгэл хөдлөл гэрлийн хурдаар л өөрчлөгддөг. Түүний хажууд байгаа хүн түүнтэй нэг давалгаан дээр байхын тулд амаргүй давааг туулна. Ихрийнхэн жүжиг тавихдаа ч гаргууд, хов жив ярихдаа нүд нь сэргээд л ирдэг, маш нийтэч. Нөхцөл байдлыг чимэглэхийн тулд худлаа ч ярьж чадах хүмүүс. Тэдэнтэй цуг байхад хөгжилтэй, гэхдээ хүн болгон байнга театрт амьдрахыг хүсэхгүй биз дээ. Насан туршдаа шүтэн бишрэх үзэгчийн дүр хүний хүчийг их сорох болно.

4. Жинлүүр

Жинлүүрийнхнийг хайрлахад тун хэцүү. Яагаад гэвэл тэд байнга нэг тийшээ шуурч байдаг хүмүүс. Бүх зүйлд эргэлздэг, өөрт юу хэрэгтэй байгаагаа ч сайн ойлгодоггүй. Тэд шийдвэр гарахдаа бүгдийг зөв эсвэл буруугаар жинлэж дүгнэдэг.

Тэднийг хөдөлгөхөд байнга араас нь хатгаж, тууж байх хэрэгтэй. Хэн нэгнийг байнга шавдуулаад байх туйлын хэцүү. Гэхдээ санаагаар унах хэрэггүй. Хэрвээ та Жинлүүрийн ордтой амьдралаа холбосон бол удаан, бат бөх харилцаа үүсгэжээ гэсэн үг. Тэд ойр дотныхондоо маш их хайр халамж гаргаж чаддаг.

3. Нум

Энэ ордонд төрсөн хүмүүс эрх чөлөөгөө хязгаарлуулах тун дургүй. Тэднийг халуун цустай гэдэг, шинэ зүйлд ихэд хошуурхдаг. Энэ ордны хүнтэй амьдралаа холбохоор шийдсэн бол тэдний сонирхлыг байнга татах арга чарга олж байх ёстой. Тэгж чадахгүй бол тэд уйдаж өөр хүн сонирхож эхэлдэг. Түүнтэй өнгөрөөх амьдрал өнгөлөг бас давтагдашгүй.

2. Хилэнц

Зөвхөн өөр өөртөө л анхаарал тавьж, өөрийнхөө л сэтгэл хөдлөлд хөтлөгдөх хүнийг хайрлахад амаргүй нь ойлгомжтой. Хэрвээ та энэ ордны хүнтэй харилцаа үүсгэхээр шийдсэн бол тэд хамгийн хамгийн бөгөөд цорын ганц гэдгийг л санаж яваарай.

Тэднийг магтаалын үгээр булахад хэтэрнэ гэж айх хэрэггүй. Гэхдээ хариуд нь баярлалаа гэх талархлын үг бараг л сонсохгүй дээ. Харин “Би өөрөө сайн мэднэ, тэгэхээр надтай учирсандаа их азтай гэдгээ бүү мартаарай” гэж өөдөөс чинь хэлэх болно. Түүнийг үнэлж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй, эс бөгөөс түүнд эргэлзээ төрж эхэлнэ.

1. Охин

Зарчимч Охины ордныхонтой харилцаа тогтоох гэж байгаа бол түүний өндөр шаардлагад нийцэж байх ёстой. Тэр бүх зүйлд төгс байдлыг хүсдэг. Тэд өөрсдөдөө ч өндөр шаардлага тавьж заримдаа шүүмжлэлтэй ханддаг хүмүүс. Тэр болгон сэтгэлээ нээгээд байдаггүй тул ойртоход хэцүү. Хэрвээ та өөрөө зарчимч нэгэн бол Охины ордныхонтой нэг замыг туулж чадна. Гэхдээ түүнийг гэртээ урихаар шийдсэн бол хөргөгчний доод талын тоос шороогоо арчихаа мартаж ёстой болохгүй.

Орчуулагч, нийтлэгч: Мухулай

Эх сурвалж: Fabiosa

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Close
Back to top button