Технологийн компани роботуудынхаа нүүрэнд ашиглах нүүр царайг хайж байгаа бөгөөд тохирсон нүүр царайнд тэд 130,000 доллар өгнө

“Geomiq” хэмээх технологийн компани үл мэдэгдэх роботуудын тусламжтайгаар маш сонирхолтой төслийг хэрэгжүүлэхэд тун ойрхон байгаа бөгөөд төсөл дээрээ маш идэвхтэй ажиллаж байгаа аж. “Geomiq” дизайнертай зөвшилцөлд хараахан хүрээгүй байгаа учраас одоогоор албан ёсны ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа. Бид танд робот, хиймэл оюун ухааны салбар өөрчлөгдөж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

Нүдэнд дулаахан царайтай хүмүүсийн хувьд мөнгөтэй болох алтан боломж гарч ирж байгаа бөгөөд  роботуудыг үйлдвэрлэж буй компани роботын царайнд тохирох дүр төрхтэй эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг хайж байгаа аж. Энэ нь таны царай олон мянган роботуудын нүүрийг бүтээхэд дэмжлэг үзүүлэх юм.

Тэд таны царай тохирвол,130,000 долларыг танд төлөх юм байна. Гэхдээ яг таг тохирсон байх ёстой. Түүнчлэн уг төсөлд оролцох хүсэлтэй байгаа бол, та нүүрнийхээ зургийг дараах хаяг руу илгээх хэрэгтэй: faces@geomig.com

Та тэдгээр роботуудыг ямар зорилготойгоор юунд ашиглах гэж байгаа талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байвал, санаа зовох хэрэггүй. Роботуудын зорилго нь өндөр настай хүмүүсийн виртуал найзууд болох бөгөөд компани ирэх жил бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэд энэ төсөл дээр нийт 5 гаруй жил ажилласан бөгөөд эдгээр жилүүдэд цөөнгүй хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авсан байна.

Энэ төсөл үнэхээр гайхалтай санаа байна шүү. Та энэ робот үйлдвэрлэгч компанид өөрийнхөө нүүр царайг ашиглахыг зөвшөөрч, оронд нь мөнгөтэй болохыг хүсэж байна уу?

Орчуулагч, нийтлэгч: Мухулай

Эх сурвалж: Brightside

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button