Тухайн дүрдээ тоглохын тулд бие махбод болон оюун санааны хувьд эрс гайхалтай өөрчлөлт хийсэн 12 жүжигчин

Ихэнх хүмүүс царайлаг, гоё сайхан, халуухан дүр төрх, хэлбэр галбирыг л киноноос үзэж харахыг хүсдэг. Тэр ч утгаараа бид гоо үзэсгэлэнтэй, хөөрхөн сайхан жүжигчдийг жил бүр л цоо шинэ киноноос хардаг билээ. Гэхдээ өнөөдөр бид тухайн дүрдээ тоглохын тулд өөрийнхөө гадаад гоо сайхныг нуухаас өөр аргагүйд хүрсэн жүжигчид дээр анхаарлаа хандуулж байна.

Мэргэжлийн өнцгөөс харж үзвэл, аливаа дүрийг бүтээнэ гэдэг сайхан зүс царайнаас илүүтэйгээр авьяас, ур чадвар хамгаас чухал. Доор танилцуулах гэж буй 12 жүжигчин бодит амьдрал гоё сайхан бие бялдартай, гоолиг сайхан галбиртай, царайлаг дүр төрхтэй ч гэсэн дүрээ амилуулахын тулд бие махбод хийгээд оюун санааны хувьд эрс өөрчлөлтийг хийсэн юм.

1. Крис Хемсворт – “Avengers: Endgame”

Тэрээр “The Avengers” цуврал кинонд аянгын бурхан Тор-ын дүрд тоглосон. “Avengers: Endgame” кинонд тоглохын тулд 27-31 кг жинтэй “тусгай хувцас” өмссөн юм.

2. Эмма Томпсон – “Harry Potter and the Prisoner of Azkaban”

Эмма Томпсон бол Английн хамгийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг. Тэр ч утгаараа “Оскар”-т хоёр удаа нэр дэвшиж байсан билээ. Загварлаг, дэгжин жүжигчин бүсгүй “Harry Potter and the Prisoner of Azkaban” кинонд хачин жигтэй, мэргэ төлгийн багшийн дүрийг маш чадварлаг бүтээсэн. Түүний зүүж буй шил нь маш хүнд, бүр томруулдаг шилээр хийсэн гээд боддоо.

3. Жон Траволта – “Hairspray”

“Grease” кинонд тоглосны дараа дэлхий даяар олон сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан түүнийг “Hairspray” кинонд эмэгтэй хүний дүрийг бүтээхэд тэдгээр фенүүд нь тун чиг гайхсан гэдэг. Тэрээр энэхүү эмэгтэй дүрийг бүтээхийн тулд өдөр болгон 4 цаг гаран нүүр хувиргалт хийлгэдэг байжээ.

4. Гвендолин Кристи – “Game of Thrones”

Тэрээр уг дүрийг бүтээхийн тулд маш их хичээл зүтгэл, хүчин чармайлт шаардсан гэдэг. Зураг авалтын талбайн гадуур ч гэсэн эршүүд хувцаслаж, баатарлаг дүр төрх гаргахын тулд маш нямбай судалгаа хийсэн аж. Мөн бие бялдрын бэлтгэл сургуулилт тогтмол хийж байжээ.

5. Жаред Лето – “Mr. Nobody”

Жаред Лето ямар л бол ямар дүрд гойд хувирч хувьсаж чадахуйц гайхалтай ур чадвартай жүжигчин. Амьтнаар бол яг л хамелеон гэсэн үг. “Mr. Nobody” кинонд тэрээр 118 настай, дэлхий дээрх мөнх бус хүмүүсийн хамгийн сүүлчийн хүн болох Немогийн дүрийг үнэхээр бахадмаар бүтээсэн юм.

6. Тэрин Мэннин – “Orange Is the New Black”

“Crossroads” киногоороо олонд танигдсан жүжигчин бүсгүй Тэри “Orange Is the New Black” телевизийн цуврал кинонд итгэхийн аргагүй эсрэг дүрийг бүтээсэн билээ. Та дээрх зургийг харьцуулаад нэг хар л даа.

7. Кристиан Бэйл – “The Machinist”

Тэрээр тухайн дүрийн онцлогоос хамаараад хэдэн ч кг нэмж эсвэл турж чаддаг, өөрчлөлтийг гайхалтай бий болгодог жүжигчин. “The Machinist” кинонд тоглохын тулд Кристиан Бэйл 30 кг турсан бөгөөд кино багийнхан түүнийг эрүүл мэндийн асуудалд магадгүй хэмээн ихээхэн айж мэгдэж байжээ.

8. Рүүни Мара – “The Girl with the Dragon Tattoo”

Жүжигчин Рүүни Мара нүүрний хувирал сайтай гэдгээрээ бусдаас ялгарч чаддаг, авьяаслаг уран бүтээлч. Түүний гоо үзэсгэлэн өр зөөлөн, хурц ширүүн, эмзэг мэдрэмтгий гээд бүхий л онцлогт төгс зохицдог юм. “The Girl with the Dragon Tattoo” кинонд тоглохдоо тэрээр бүх пирсингээ бодитоор хийлгэжээ.

9. Райан Гослин – “Blue Valentine”

Райан Гослин эргэлзээгүйгээр бүх л кинондоо царайлаг сайхан залуугийн дүрийг бүтээдэг. Гэхдээ тэрээр “Blue Valentine” кинонд тарган, хагас халзан, бас хөгшин эрийн дүрд гайхалтай хувирсан.

10. Хилари Суэнк – “Boys Don’t Cry”

Жүжигчин Хилари Суэнк “Boys Don’t Cry” кинонд Брэндон Тина хэмээх трансжендер хөвгүүний дүрийг бүтээснээрээ Холливүдийг төдийгүй дэлхий ертөнцийг хэлэх үггүй болгосон юм. Тэрээр уг дүрээ бүтээхийг тулд, бүтэн сарын турш яг эрэгтэй хүн шиг аашилж авирлаж амьдарсан гэдэг.

11. Марион Котийя – “La Vie en Rose” 

Франц гоо үзэсгэлэн Марион Котийя “La Vie en Rose” кинонд тоглохдоо 149 см болтол бөгтийж, мөн хөмсгөө бүрэн хуссан. Уг дуучин бүсгүйн дүрээрээ тэрээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм.

12. Наоми Гроссман – “American Horror Story: Freak Show”

Тэрээр эл бүтээлд тоглож олонд алдаршсан нэгэн. Наоми Гроссман “American Horror Story” цувралд тоглохдоо үсээ хусаж, маш олон цаг нүүр хувиргалт болон хэд хэдэн хий мэл эрхтэн хийлгэсэн юм.

Орчуулагч, нийтлэгч: Гүнжээ

Эх сурвалж: Brightside

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button