Нигерийн нэгэн бүсгүй 46 жилийн турш хүүхэдтэй болох гэж оролдсны эцэст ихэр хүүхэдтэй болжээ

Нигерийн Лагосын 68 настай эмэгтэй ээж болохын аз жаргалыг ихэр хүү болон охин төрүүлснээр мэдэрчээ. Маргарет Аденуга нөхөртэйгөө 46 жил ханилж байгаа бөгөөд 3 удаагийн бүтэлгүй лабораторын жирэмслэлтийн дараа хүүхдүүдээ төрүүлж чадсан байна.

77 настай Ноа Аденуга маш олон бүтэлгүй оролдогуудыг туулж гарсан ч хэзээ ч итгэл найдвараа алдаагүй гэдгээ хэлжээ

Тэд 1974 оноос хойш ханилж байгаа бөгөөд өөрсдийн хүүхдээ төрүүлэхийг тэр цагаас хойш хүсэн мөрөөджээ. Тэтгэвэртээ гарсан хувьцааны аудитор Ноагийн хувьд энэ нь хамгийн их хүсэж мөрөөддөг зүйл байжээ. “Би бол мөрөөдөгч, бидний энэ мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт үнэхээр их итгэлтэй байсан” гэжээ.

Лагосын Эмнэлгийн их сургуулийн эмч Адэеми Окуново ихэр хүүхдүүдийг хий свэр хага лгаагаар төрүүлжээ. Аденугагийн жирэмслэлт маш эрсдэлтэй зүйл байсан тул бүрэн хэмжээнд хүртэл нь тогтмол шалгаж байсан гэж Окуново эмч дурдсан байна.

“Хөгшин бөгөөд анхны жирэмслэлт нь байсан тул маш өндөр эрсдэлтэйгээс гадна тэр 2 ихэр хүүхэд тээж байсан тул бид байнгын шалгаж, бүрэн бойжилтонд нь хүргэж чадсан” гэж CNN-ы ярилцлагандаа хэлжээ.

Аденуга хүүхэдтэй болохыг оролдож байгаа олон хүмүүст урам зориг өгч байгаа ч лабораторын аргаар жирэмслэх нь хөгшин настай хүмүүст тийм ч тохирсон арга биш гэдгийг хэлжээ. Энэ нь жирэмслэлт болон төрүүлэх үйл явцдаа хүртэл маш их хэмжээний эрсдлийг дагуулдаг байна.

Энэхүү жирэмслэлт нь маш их эрсдэл, аюулыг дагуулж байгаа гэдгийг ойлгуулж, харж хандах нь эмч хүний үүрэг гэдгийг мөн дурджээ. “Ийм насан дээрээ хүүхэд төрүүлэх үед маш олон насны хамааралтай асуудлуудыг дагуулж байдгийг нэг жишээ нь хүүхэд дутуу төрөх юм. Тэр маш азтай байсан ч маш олон өөр хүмүүс төрүүлэх үеэрээ болон төрүүлснийхээ дараа олон асуудалтай тулгардаг” гэж эмч тайлбарлажээ.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button