График дизайнер бүсгүй өөрийн ажлыг орхин, фермерчин болохоор шийджээ

“Бужигнасан амьдралаас би маш их залхаж бас байнгын ядардаг байсан” гэж Нурайшах Шамсуддин хэлжээ. Тэрээр Малайзын UiTM их сургуульд мэргэжлийнхээ чиглэлээр мастерийн зэрэг хамгаалж, график дизайнер болон зураг янзлах ажилтай байсан ч бүхнийг орхихоор шийджээ. Хэдий залуу бүсгүй ч гэсэн ажлаасаа гарч, фермерчин болох мөрөөдлөө биелүүлэхээр явжээ.

Хотын завгүй амьдрал болон толгойгоо чөлөөж, бага байхаасаа хүсдэг байсан мөрөөдлөөрөө амьдрах хүсэл нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэж нэмж хэлэв. Шамсуддин өөрийн фермийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, маш олон хүнд мөрөөдлийнхөө амьдралаар амьдрах урам зориг өгчээ.

“7 сарын өмнө би график дизайнерын ажлаа хаян, төрөлх нутаг руугаа буцан, энгийн амьдралаар амтдрахаар шийдсэн юм. Би одоо 27 настай, ямар ч өргүй, Перодуа унаж, ээж болон Копат гэх мууртайгаа амьдардаг. Өглөөнөөс үд хүртэл өдөр бүр цэцэрлэг рүүгээ явдаг, органик ногоо зарж амьдралаа авч явдаг. Бага байх нь илүү. Би өөрийнхөө одоогийн амьдралд үнэхээр сэтгэл хангалуун байгаа” гэж Шамсуддин твиттертээ бичжээ.

SAYS-ийн ярилцлаганаас бид түүний фермтэй болох хүсэл мөрөөдөл нь бага байх үеийнх нь дурсамж болон туршлагаас үүдэлтэй болохыг олж мэдлээ. Бага байхдаа өөрийн өвөөгийн жимсний ферм болон далдуу модны тос тарихад нь өглөө бүр тусалдаг байжээ.

Ногоо тарих талаар ном, судалгаа болон youtube-ийн бичлэгнээс л сурсан гэдгээ хэлжээ. “Энэ бол миний хобби. Би өөрийн гэр бүл болон бусад хүмүүсийг эрүүл ногоогоор хооллодог. Би энэ дэлхийд хийж байгаа сайн зүйлдээ үнэхээр баяртай байдаг” гэж хэлэв.

Эхэндээ жимсний аж ахуйтай болохыг хүссэн тул жимсний моднууд тарьж эхэлжээ. Моднуудаа ургаж байх зуур дотоодын болон гадаадын хүнсний ногоо, жимснүүдийг тарьж эхэлжээ. Тэрээр өөрийнхөө гараар, ганцаараа бүгдийг нь тарьж ургаалж байгаа ажээ. Гэсэн ч түүний гэр бүлийнхэн болон найзууд цэцэрлэгийнх нь ажилд сайн дураараа хаяадаа тусалдаг гэнэ шүү.

“Би өөрийн амьдралдаа хэзээ ч ийм эрх чөлөөтэй байж үзээгүй. Ямар ч эцсийн хугацаагүй, хэнд таалагдахыг хүсэхгүй. Өөрийн хамгийн дуртай зүйлийг хийх жижигхэн тайлбайтай байгаадаа үнэхээр их талархаж байна” гэжээ.

Түүний жиргээ маш олон хүмүүсийн магтаал сайшаалыг цуглуулаад байгаа юм.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button