Нэгэн сурагч дэвтэр худалдаж авах мөнгөгүй тул гадилын навчин дээр хичээлээ хийдэг байна

Маш олон сурагчид өөрийн хичээлийн хэрэгслээ аав ээжээрээ авхуулах боломжтой байдаг бол зарим хүүхдүүдэд тийм аз тохиодоггүй билээ. Харин нэгэн хичээл зүтгэлтэй хүү ядуу байх нь түүний боловсролд саад хийх учиргүйг баталж яваа юм. Түүний гэрийнхэнд дэвтэр авч өгөх хангалттай мөнгө байхгүй тул хүү ухаалгаар сэтгэн, гадилын навчнуудыг цуглуулан, хичээлээ тэмдэглэдэг болжээ.

Филиппиний Лианга үндэсний сургуулийн сурагч Эрланде Монтер сайн боловсрол эзэмшинэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа юм. Түүний хичээл зүтгэл нь дэвтэр авах мөнгөгүй үед гадилын навчийг цуглуулаад, хичээлээ тэмдэглэх санааг төрүүлжээ. Түүний талаар Арсилин Азаркон гэх багш өөрийн фэйсбүүк хуудсан дээрээ бичиж, олон түмэнтэй хуваалцжээ.

Азарконы хэлснээр хүүхдүүдийг самбар дээрх зүйлийг тэмдэглэхийг хүсэн, тэднийг харж байхдаа нэгэн хүү гадилын надчин дээр хичээлээ хийж байхыг олжээ. Харин хүү үүнээсээ огтхон ч ичсэн шинжгүй байжээ.

Азарконы бичсэн зүйл маш олон хүнд хүрэн, бүгд л Монтерыг магтан, бахархаж байв. Хүү том болоод цэрэг болохыг хүсдэг тул хангалттай боловсрол эзэмшихийг хүсдэг талаараа хуваалцжээ. Түүний гэр бүл ядуу тарчиг амьдралтай хэдий ч мөнгөгүй байгаагаасаа болж өөрийн мөрөөдлөө хаяхыг огтхон ч хүсэхгүй байгаа ажээ.

Хүү өөрийн тэмдэглэгээн дээрээ бяцхан зурагнуудыг хүртэл нэмж өгчээ. Ядуу байх нь мөрөөдлөө биелүүлэхэд саад болно гэж боддог бүх хүмүүст худал хуурмаг гэдгийг Монтерийн түүх баталж байгаа юм. Хүү өөрийн ухаанаа ашиглан, ирээдүйд мөрөөдлөөл биелүүлнэ гэдэгт маш их итгэлтэй байна.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button