Илүүдэл жинтэй бүсгүй жингээ хаяснаар Их Британий миссээр шалгарчээ

Женийг одоо харахад хэзээ нэгэн цагт илүүдэл жинтэй байсан гэж хэзээ ч итгэхээргүй байгаа биз Хичээнгүйлэн чармайж, жингээ хассаны дараа Их Британий Линколшаярын оршин суугч 26 настай Жен өөрийгөө гоо сайхны хатан хаан болгож чаджээ. Түүгээр ч барахгүй 75 дахь удаагийн Их Британий Гоо Бүсгүйг шалгаруулах тэмцээнд бусад 45 оролцогчоосоо онцгойрон гоо бүсгүйн титмийг өөрийн болгожээ.

Түүний нөр их хөдөлмөр хичээл зүтгэлийг маш олон хүн үнэлэн, түүний тухай хүмүүс ам дамжин магтацгааж байгаа ажээ. Жен Аткин нэгэн цагт илүүдэл жинтэй байсан ч одоо гоо сайхны хатан хаан болсон байна.

Жени хэлснээр эрүүл амьдралыг сонгосныхоо дараа 50 кг жин хассан бөгөөд үнэхээр үр өгөөжөө өгч байгаа ажээ. Өөрийн инстаграм хуудсандаа: “Маш олон жил илүүдэл жинтэй байсны эцэст 50 кг хасах урам зориг, эрч хүчтэй болж чадсан юм. Энэхүү өөрчлөлт маань намайг илүү шаргуу, дайчин болгож, амьдралыг харах өнцгийг маань хүртэл эрс өөрчилж, хэрвээ хичээнгүйлэн чармайх юм бол бүх зүйл боломжтой гэдгийг ойлгуулсан” гэж бичжээ.

“Өөртөө итгээрэй” гэж инстаграмынхаа дагагчдад урам зориг өгжээ. “Хичээнгүйлэн урагшилж, эерэг байж, өөрийн мөрөөдлөө бодит байдал болгон өөрчлөөрэй” гэж нэмэн хэлжээ.

Нисэхийн удирдлага хариуцсан дарга мэргэжилтэй Жен одоо эрүүл амьдралыг идэвхтэй дэмжигч юм.
Түүний энэ өөрчлөлтөнд бялдаржуулах төв маш их хувь нэмэр оруулсан төдийгүй 2 жилийн хугацаа зарцуулжээ.

2018 онд Английн Мисс тэмцээний 2-р байрын эзэн болж байжээ. LadBible-д өгсөн ярилцлагандаа өөрийгөө 2018 онд анхны дуугаа гаргасан контри дуучин гэдгээ хэлсэн байна. Түүний дуу ReverbNation чартад 2-рт бичигдсэн бөгөөд түний дараагийн дуу хавар гарах гэж байгаа гэжээ.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button