Өөрөө хувцас хунар оёхыг сурсан эцэг нь охиндоо сайхан дурсамж бий болгохын тулд 100+ даашинз оёж өгжээ

Өнөөдрийг хүртэл Хятадад Сюй Руйчин гэгч эр азтай охиндоо зориулж 100 гаруй даашинз оёжээ. Хүүхдийн уран зөгнөлөөс шууд гарсан юм шиг даашинз бүр нь ер бусын харагддаг. Эдгээр даашинзыг оёх болсон шалтгаан нь ердөө л тэр түүнд хүүхэд насны гайхалтай дурсамжийг өгөхийг хүсдэгтэй холбоотой юм. Бид энэ аавын нарийн хийц, үзэсгэлэнтэй бүтээлд сэтгэл хангалуун байгаа төдийгүй охиныхоо төлөө хичнээн их санаа тавьдаг болохыг харуулж байгаагаар маш их бахархаж байна.

1. Энэ бүхэн хямдхан даавуугаар эхэлсэн

Сюй Руйкин орон нутгийн даавууны захын хажуугаар тогтмол өнгөрдөг байжээ. Нэг өдөр хямд үнэтэй дугуй дүрсээр дүүрэн даавуу худалдаж авав. Зун байсан тул түүний охин Шиши ойр ойрхон хувцас солих шаардлагатай болжээ. Тиймээс түүнд зориулж энгийн хувцас өөрийн гараар бүтээжээ. Түүнийг охин нь өмсөж үзтэл үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байжээ.

Тэр үеэс хойш тэр захын хажуугаар өнгөрөх бүрдээ хямдхан даавуу худалдаж аваад оёдолчингоор оёулдаг болов. Гэвч оёдолчин нь хотоос явахад Сюй Руйчин ээжээсээ авсан оёдлын машинаа ашиглан аажмаар оёж сурав. Энэхүү өөрөө өөртөө заасан оёдолчин одоо энгийн даашинзыг өдөрт, харин илүү нарийн төвөгтэй даашинзыг 2 долоо хоногийн дотор дуусгах чадвартай болжээ.

2. Санаануудаа энд тэндээс олдог

Эхэндээ түүний оёдлын ур чадвар хязгаарлагдмал байсан боловч даашинзнуудынхаа талаар хэдэн бичвэг тавьсны дараа тэрээр маш их урам зориг, санал хүсэлт авчээ. Сюй Руйкин уран бүтээлээ сайжруулахын хэрээр бүтээлийнхээ санааг интернет, спорт зэрэг олон эх сурвалжаас авдаг болжээ. Тэрээр мөн Шишигийн сонирхлыг бодолцон, түүнд байгаа даавууны төрлөөс хамааран даашинзаа урладаг байна.

3. Тэд зүгээр ч нэг гоёмсог биш амьдралд ойр юм

Даашинзнууд нь үнэхээр гоёмсог харагдаж байж болох ч Шиши дэлгүүр хэсэх, гэр бүлийн цугларалтанд явах, сургуульдаа явах гэх мэт өдөр тутамдаа ч өмсдөг. Аав, охин 2 юу өмсөхөө сонгохдоо үргэлж хөгжилтэй цагийг өнгөрүүлдэг байна.

4. Даашинз нь зөвхөн түүний охинд зориулагддаг болно

Сюы Руйкин одоогоор зөвхөн охиндоо зориулж даашинз оёдог бөгөөд өөрийн бүтээлээ зарах бодолгүй байгаа ажээ. Тэрбээр бусад хүмүүст зориулж оёх юм бол анхаарах зүйл олон байгааг бидэнд хэлэв. Эдгээр даашинзыг оёх нь түүнд ажлын стрессээ тайлахад тусалдаг хобби бөгөөд тэрээр аль болох таашаал авахыг хүсдэг гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр ядуу хүүхдүүдэд зориулан даашинзнуудаа нэг өдөр хандивлах талаар бодож магадгүй юм.

5. Ирээдүйн мөрөөдөл

Сюй Руйкин одоогоор охиноо өсч томрох тусам сайхан дурсамж үлдээхээс өөр ирээдүйн төлөвлөгөө алга гэж хэлжээ. Шишиг маш хурдан өсч байгаа тул түүний хичээлд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог гэнэ. Гэхдээ түүнд боломж байгаа бол тэд өөрсдийн брэндтэй болж, хэрэгцээтэй хүмүүст нэг л өдөр тусална гэж боддог ажээ.

Түүний гайхалтай бүтээлүүдийн заримыг эндээс харна уу.

1

2

3

4

5

6

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button