Яагаад бид угаалгын өрөөнд байхдаа утсаа ашиглахаа болих хэрэгтэй вэ?

Саяхан явуулсан судалгаагаар бидний олонх нь ухаалаг гар утсандаа до нтсон бөгөөд сонсогдож байгаа шиг хо р хө нөөлгүй биш байж магадгүй юм. Хэрэв та тэдэнгүйгээр ариун цэврийн өрөөнд орж чадахгүй байвал зарим эрсдлийг анхааралдаа авч үзэх хэрэгтэй.

Энэ нь бидний эрүүл мэндэд хо р хө нөөл учруулаад зогсохгүй бидний оюун ухаан, ажиллах чадварт хүртэл нөлөөлдөг. Тиймээс бид утас болон угаалгын өрөөний тухай хийгдсэн нэгэн судалгааг хураангуйлан хүргэж байна.

1. Маш олон хо ртой ба ктери тарааж болно

Саяхны нэгэн судалгаагаар гар утас нь ариун цэврийн өрөөний суултуураас илүү бохир болохыг тогтоожээ. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг судлах явцад гар утас E. coli-д бүрхэгдсэн болох нь тогтоогджээ. Энэхүү хо ртой ба ктери нь хоолны хо рдлого гэх мэт гэдэсний асуудалтай холбоотой боловч таны угаалгын өрөөнөөс авах цорын ганц хо ртой ба ктери биш юм.

2. Геморрой авах магадлалыг нэмэгдүүлж болзошгүй юм

Энэ нь ариун цэврийн өрөөний суултуур дээр эрхтнүүд дээрээ ачаалал учруулан удаан сууж, их зарцуулсан цаг хугацаанаас болж тохиолддог ажээ.

Суултуур болон Геморрой 2 холбоотой эсэхийг баталгаажуулахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байгаа ч ухаалаг утасны тогтмол хэрэглээнээс хойш геморройгийн тохиолдол нэмэгдэж байгаа юм. Тиймээс бие засах газар дээр утсандаа живэх нь заримдаа тайвшрах боломж олгох ч эрүүл мэндэд таагүй байдал үүсгэж болох юм.

3. Бидний сэтгэх чадварыг хязгаарладаг

Гар утас нь бидний төвлөрөл, сэтгэн бодох чадварыг тасалдуулж, утсаа ашиглахгүй эсвэл унтраасан ч асуудал шийдвэрлэх чадварыг хязгаарладаг байна.

Тиймээс, утсаа ашиглахгүй байх цаг хугацаа нь бидний оюун ухаанд зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд үүнийг унтрааж, ганцаараа байх нь заримдаа хамгийн хэрэгтэй зүйл болж байгаа юм. Энэ нь ариун цэврийн өрөө рүү утсаа авч явах нь оюун ухаандаа шаардлагатай үнэт завсарлага авах болмжийг хязгаарладаг гэсэн үг юм.

4. Аарцагны эрхтний үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй юм

Утсандаа анхаарлаа хандуулан, бие засах газар дээр удаан хугацааг зарцуулах нь булчинд асуудал үүсгэдэг. Ялангуяа, гэдэс, давсаг, үт рээ гэх мэт эрхтнүүд маань аарцагны булчинг дэмжих хүчгүй болсон тул муудах болно.

Энэ нь зарим талаараа суултуур дээр сууж байсан байрлал, ялангуяа бид утсаа барин урт удаан хугацаанд тонгойхтой холбоотой юм.

5. Таны утсанд найдах байдлыг нэмэгдүүлдэг

Ухаалаг гар утас нь биднийг дэлхий ертөнцтэй холбодог боловч тэд маш их до нтуулах магадлалтай. Үнэн хэрэгтээ 10 хүний 1 нь утаснаасаа илүү хуруугаа алдахыг илүүд үздэг. Энэ нь мэдээжийн хэрэг сайн шинж тэмдэг биш бөгөөд бид хүрээлэн буй орчноо тоохгүй, хаяж эхэлснийг харуулж байна.

Шошго

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button